УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүл хэмээх бүсгүйг зодсон хэргээр хууль, шүүхийн байгууллагад дуудагдсан. Тэгвэл анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг цагаатгасан. Тэгвэл энэ хэргийн хяналтын үатны шүүх буюу УДШ-ээр энэ хэргийг хэлэлцэхээр болжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М. Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2018.10.04-ны өдөр   Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн Д.Муратыг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байна.

УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Хэрвээ түүнийг гэм буруутай гэж үзэх юм бол Эрүүгийн хуульд зааснаар  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасны дагуу ял оногдуулах юм.

Энэ хэрэг цагдаа шүүхийн байгууллагын байхад тэдний чат болон харилцан мессеж олон нийтэд ил болсон юм.  Тэдгээрээс хүргэж байна.