Удахгүй ганц бие эрх чөлөөний титмээ өөрсдөө л тайлмoй.

Эмэгтэйчүүд маань насныхаа ханиа сонгохдоо алддаг нь нууцгүй.Сайн нь байсаар байхад өөлж,үл тоож явсаар сонгосон нь сэтгэл гонсойлгодог.Гол нь өөртөө хайртай бүгдийг зориулах нөгөөг л шилэх учиртай санж.Би хайртай гэрлэнэ яадгийн гээд зүтгэн өөртөө хир хайртай халамжтай буйг нь дүгнэх сөхөөрөлгүйгээр гэрлэцгээнэ.

Заримд нь сайн хань заяанаа заяана.Xарамсалтай нь бас хараалд ам нь ангалзсан, хатуу гарандаа хахирыг атгасан, адсага зандаа ханиа аргамжсан, авир хэрцгийгээр эхнэрээ тарчлаасан өөрөөр хэлбэл улирах он жилээр багаа тайлсан дүр төрхүүд олширсоор л буй..

Барзгар нийгмийн бараан амьдралд хайр дурлал ч бас өнгө доройтож, чанар муудсан цагт ганцаараа явж байхад буруутах юун.

Амьдралын бусад сонголт болноо,амрагийн сонголтоо зөв хийж чадвал сэтгэл тэнэгэр,итгэл бардам ханийн жаргалаа сая эдэлнэ.

Заавартай бус эл тавиланд заяаны ханиа зөв сонгоно гэдэг нь амьдралын азын бооцоонд сая хожлоо л гэсэн үг…. .

Ep нь xэн нэгэнд “Xүнтэй суугаач…” гэж хэлэх,аашлах,сануулах дэмий.Яахав дээ эрх чөлөөний титмээ зүүгээд явж л байг л дээ.Биеэрээ хослох нэгэн өчнөөн.Харин зүрхээрээ хослох нөгөөг л хайгаад байгаа юм шүү дээ.Сэтгэлдээ таарах хүнийг олтол нь тайван байлга.Бүү яаруул..

Тэд чинь замын хажуугаар ургасан зэрлэг бус сарнайг л хайгаад цаг хугацааг бараад буй.Мэлмийд тогтох тэр сарнайг олтол нь бүү яаруул.Удахгүй ганц бие эрх чөлөөний титмээ өөрсдөө л тайлмoй…

С.Амина.