Өлсөж байсан ч бусдаас хоол бүү гуй.
Уйлмаар байсан ч зоригтой инээмсэглэ.
Гомдоод гол тасрах гэж байгаа юм шиг өвдөж байсан ч бусдад муугаа бүү үзүүл.
Эцсийн эцэст зовлон гэдэг мөнх үргэлжилдэггүй юм. Тэртээ тэргүй чиний зовлонг чамаас өөр хэн ч үүрэхгүй!
Яг л чиний өмнөөс хэн ч идэж, унтаж, уйлж, инээж чадахгүйтэй чинь адил.
чанга бай гэж амьдрал чамайг хурцалж байгааг зовлон гэж нэрлэдэг юм.
Жаргал гэдэг чинь тэр зовлонг яаж давж гарсанаа бодож инээмсэглэхийн нэр юм шүү дээ………..