“Чи өөрөө өөрийгөө хайрлаж сураагүй байхад, яаж хэн нэгэн чамайг хайрлах вээ дээ” гэдэг үг бүүр нэг “Ёоонк” хийтэл авсан шүү. Тиймээс энэ талаар нэлээдгүй судалгаа хийж Та бүхэнтэйгээ товчхон өөрийгөө хайрлаж сурна гэхээр яг яана гэсэн үг вэ гэдгийн тухай хуваалцъя гэж бодлоо.

Өөрийгөө хайрлахгүй байгаагийн шинж:

Өөрийнхөө гаднах үзэмждээ шүүмжтэй ханддаг. Толинд өөрийнхөө үл ялиг өө сэвээ л олж хардаг.

Өөрийгөө бусадтай байнга харьцуулдаг. Харьцуулалт хийж болно л доо гэхдээ Таны амьдрал, таны амжилт болгон бусад хүмүүстэй адилхан байх албагүй шдээ.


Бусад хүмүүсийг илүү мэт хүлээж авах. “Болд надаас царайлаг”, “Зулаа надаас ухаантай” гэх мэт

Өөрийн үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй байх.

Бусдыг хүслийг гүйцэтгэхийн тулд шийдвэр гаргадаг байх. Өөрийнхөө хүсэл эрмэлзлийг бус харин эцэг эх, найз нөхөд, хүүхдүүд, гэх мэт өөр хүмүүсийн л ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж байгаа бол.

Өөрийгөө хайрлаж байгаагийн шинж:

Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Бүхий л сөрөг, муу гэж бодож байгаа бүхий л талуудаа ойлгох бас хүлээн зөвшөөрөх. Төгс хүн гэж байхгүй. Та өөрөө өөрийнхөө төгс хувилбар, тиймээрээ л байх эрхтэй.

Хэт олон юм битгий бодоод бай. Хүнд хэцүү үе байсан ч хэт хүндээр хүлээж авахгүй байх. Танд тохиолдож буй бүхий л зүйл тэр зүйлд хандах хандлагаас чинь л шалтгаална.


Тэвчээрт суралц. Бясалга. Гүнзгий амьсгал. Хайран эрч хүчээ хүнд уурлаж, уцаарлаж, гомдож, өс санахад бус хайртай хүмүүс, найз нөхөд, өөртөө эерэг байхад тэр энергиэ зарцуул.

Өөрийнхөө ирээдүйн бус одоогийн хувилбарт дурла, хайрла. Турсан хойно, мастер болсон хойно, хүнтэй суусан хойно, алдар нэрт хүрсэн хойно гэх үе мөчийг хэчнээн ч жил хүлээж магадгүй. Өөрийгөө ноорог мэт бүү хүлээж ав.

With Love,

Enkhbolor

Эх сурвалж: сэтгэл судлалын нийтлэлүүдээс түүж оруулав.