Би хэдэн юм хэлмээр байна.

Энэ зураг магадгүй зарим охидуудын яг л ингээд зогсож байсан нь зурсхийн бодогдох байх.

Энэ зураг зарим хөвгүүний хамгийн эмзэг сэдвийг хөндөж байгаа байх.

Би өөрийнхөө амьдралаас алдаж явахдаа зарим зүйлсийг мэдэж, ухаарч, ойлгосон та нар ч адилхан.

Би сайн залуу биш сайхан залууд дуртай. Би өөртэй арчаагүй, Facebook -ийг сайн ашиглаж чаддаггүй мод хэн ч тоож харахааргүй банди нарт дургүй.

Өөртэй арчаатай нөгөө лаг killa хувцасладаг дээрээс нь өндөр туранхай царайлаг банди нарт л дуртай.

Тамхи татдаг атаман2 хэнийг ч очоод зодож чадахаар тийм л залуу миний нүдэнд хамгийн зэвүүн, сүртэй гоё санагддаг. Хөлс нь гарч, царай алдсан ч царайлаг харагддаг бандид л би дуртай.

Би ийм л тэнэг бодолтой арчаагүй охин байсан. Харагдах үзэмжинд дурлаж гоё л сайхан байвал гоё сайхан гэж боддог байсан.
Би одоо хатуухан хэлье!

Миний сонгосон гоё сайхан залуу ямар ч халамж хайргүй байсан. Надад анхаарал тавьхаас илүү үс хувцсандаа анхаарч байсан. Намайг тоохоос илүү Facebook дээ ихэнх цагийг өнгөрөөж од болохоороо олон хүмүүсээс надад хайртайгаа нуусан. Гоё сайхан залууг сонгосон болохоор тэрний хажууд зэрэгцээд алхахаар би өөрөө ч гоё байх шаардлагатайгаа ойлгосон.

Харин өвдсөн үед миний нэг нүдээрээ ч тоож харж байгаагүй тэр нэгэн царай муутай ичимхий гутал нь халтар банди нууцаар эм өгөөд л чатаар байс хийгээл юм бичээд л байдаг тэр хүн одоо бодоход миний бүх үед хамт байжээ.

Сайхан залуутайгаа уулзахгээл гоеж гоодоод л тэгтэл надад хайртай тэр залуу намайг зүгээр л харах гэж байрны гадаа хүлээж сууна….
Сайхан залуутайгаа ам муруйхдаа халамж хайр хүсч уурлаж бүр уйлаад суухад надад хайртай тэр залуу миний хүссэн хайрийг надад өгч билээ гэхдээ мэдээж би тоогоогүй. Одоо уйлмаар байна!

Миний хайртай сайхан залуу намайг хайрлаагүй ээ цаг бүрт гомдоож тэрэнтэй уулзах бүртээ өөртэй анхаархахаасаа залхсан, байнга л тоогдчихгээд чат бичдэгээсээ залхсан. Хэцүү үед тэр сайхан царай бие хааг нь мянга хараад ч тайвшрахгүй, харин би надад хайртай сайн залууг хожим ухаарч харсан юм.

Надтай таарахаараа ичээд л намайг өвдөхөөр эм өгөөд л уйлаад суухад нулимсийг минь арчаад л хэний ч өмнө надад хайртайгаа хэлээд л надаас өөр юунд ч анхаарал тавьдаггүй, түүний хажууд гоё сайхан байх ямар ч хэрэг байгаагүй тэр миний бүхий л үед дуртай. Тэрний араас нохой шиг гүйж тоогдох шаардлага байгаагүй тэр надад чин сэтгэлээсээ хайртай.

Харин би түүнийг тоолж барахгүй олон удаа гомдоосон. Тэгсэн ч тэр намайг төсөөлж баршгүй их хайраар хайралдаг. Одоо би түүнд маш их хайртай. Хайрлахад тэр сайхан гоё ер нь ямар хэрэгтэй юм бэ??? Ямар ч хэрэггүй би үүнийг л сайн ойлгосон. Чамд л хайртай сайн залууг сонго!
Өнгө зүс харсан хайр, хайр болохгүй ээ!

Явж явж чиний үргэлж сийнддэг гэхдээ үргэлж сэрж унтахад чинь өглөөний мэнд гээд л бичиж эхэлдэг тэр залууг нэг удаа ч болтугай харж үзээрэй.
Чамайг харахаар ичиж улайдаг бандийн харц л чи түүнд ямар их хэрэгтэйг ойлгуулна. Тэрний чамд гаргадаг сэтгэлийг тэр сайхан залуу яаж ч хичээгээд гаргаж чадахгүй ээ.

Сайхан биш сайн залуу дэндүү сайхан