ГУРВАН ХҮҮХДИЙГ ХАЙРЦГАНД ХИЙЖ ТЭЭВЭРЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ
З. ГАНТУЛГА

Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын автобусанд гурван хүүхдийг хайрцаганд хүлж, тээвэрлэхийг завджээ. Тодруулбал, тус аймгаас гурван хайрцагтай дайвар дээрх автобусанд дайлгасан байна. Гэвч хайрцаг хөдлөөд байсан тул жолооч задалж, шалгахад бага насны гурван хүүхэд дотор нь байжээ.

Хайрцаганд хүлүүлсэн хүүхдүүд Хөвсгөл аймгийн мөрөн суманд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тухайн тээврийн жолоочийг цагдаагийн байгууллагаас саатуулсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.