ЗАЛУУ ХОСУУД МАРГАЛДАХДАА ДАРААХ 7️⃣ ЗАРЧИМЫГ БАРИМТАЛЖ ЗАНШААРАЙ❗️

Амьдрал л юм хойно бидэнд маргалдах үе гарна. Энэ хорвоод маргалдаж байгаагүй нэг ч хосыг та олохгүй гэдэгт би туйлын итгэлтэй байна. Таны шүтдэг, хүндэлдэг хүмүүс чинь, өнөөх мундаг одууд ч тэр хайртай хүнтэйгээ маргалдаж л байгаа. Тэгэхээр маргалдаж болноо харин чухам яаж маргалдаад ямар үр дүнд хүрэх вэ гэдэгт л хамаг учир бий. ☺️

Манай хүн бид 2 маргахдаа дараах зарчимуудыг баримталдаг ба энэ удаад залуу хосууддаа 7-хон ширхэг бяцхан зөвлөгөөгөө хүргэхээр шийдлээ. ?

За тэгээд зураг бүр лүү ороод дэлгэрэнгүйг уншаарай.

Ай даа хүмүүс минь амьдрах сайхааааааан…. ???

1️⃣ САЛЪЯ

Яаж ч уурлаж бухимдсан бай энэ л үгийг битгий хэлээрэй.

Үг их хүчтэй. Үг үйлдэл болдог. Нэгэнт хайрлаад хамтдаа амьдарнаа гээд шийдсэн л бол энэ үгийг үгийн сангаасаа аваад хаяарай.

2️⃣ ТАНАЙ ТАЛ, МАНАЙ ТАЛ

Маргаан та 2-ын дунд болсон тийм учраас өөрсдөө л хоорондоо учраа олж сурах хэрэгтэй. Танай тал тэгсэн манайх ингэдэг гэж маргах хэрэггүй. Учир нь та 2 аль хэдийн НЭГ ТАЛ болсон.

3️⃣ ХАРААЛЫН ҮГ

Та 2 дурлалт хосууд болохоос дургүй чинь хүрсэн өстөнүүд биш. Хараалын үг хэлж нэгнээ гомдоочихоод дараа нь ямар их харамсах чинь тодорхой. тэгэхээр яаж ч маргалдсан учир зүйгээ ололцох зорилготойгоор зөв зохист үгсийг амнаасаа гаргаж байгаарай.

4️⃣ ХҮҮХДИЙН ХАЖУУД МАРГАХГҮЙ.

Хүүхдээ хүмүүжүүлье гэвэл өөрийгөө хүмүүжүүл гэдэг.

Маргалдах үедээ заавал хүүхдээ өөр өрөөнд оруулж байгаарай. Хөгжим асааж өгч болно. Хүүхэд тань унтаж байсан ч дэргэд нь битгий маргалдаарай. Өөр өрөөнд л ороорой. Тийм боломж байхгүй бол та 2 маргалдахаа түр хойш тавихаас өөр аргагүй боллоо гэж бодоорой.

5️⃣ ОЛГОЙ ХАГАРАВЧ ТОГООН ДОТРОО

Бид 2 тэгж маргалдаад тэр намайг тэгэхээр нь би тэгээд гээд л хавь ойрын хамаг найз нөхөддөө, ээж аавдаа ярих хэрэггүй. Та 2-ын маргаан түр зуурынх болохоос насан туршийнх биш. Ярьлаа гээд юу ч дээрдэхгүй. Та 2-ын тухай л хүмүүс буруу бодолтой үлдэнэ.


6️⃣ ӨМНӨХ ХАРИЛЦАА

Хосууд ер нь нэг нэгнийхээ өмнө нь үерхэж байсан хүмүүсийн талаар яаж ийгээд л мэдчихсэн байдаг. Сүрхий нэгнээ таниж авах гэж байгаад эсвэл би чамааас юугаа ч нуухгүй гэсэн юм ярьж байгаад л мэдэлцчихсэн байдаг. Нэг бодлын тэр нь зөв ч маргалдахдаа энийг сөхөж ирэх гээд байдаг тал бий. өнгөрснийг өнгөрсөнд нь л үлдээ.

7️⃣ ДАХИЖ ТУХАЙН СЭДВЭЭР МАРГАЛДАХГҮЙ БОЛТОЛ ОЙЛГОЛЦОХ

Энэ хамгийн чухал нь. Хамгийн гол нь бид маргалдчихаад таг дуугүй болох эсвэл нэг нь хаалгаа саваад гарахгүй байх хэрэгтэй. Маргалсанаасаа хэсэг хугацааны дараа 2-уулаа тайвширч байгаад уургүй үедээ бас заавал тухайн өдрөө ярилцах хэрэгтэй. Ярилцах ярилцахдаа дахиж тухайн сэдвээр маргалдахгүй болтлоо сайн ойлголцож авах хэрэгтэй шүү.