Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу энэ сарын 17 нд АН-ын дэд дарга Г.Батхүү төрийн ордоны баруун талын нэг давхарт өндрөөс унаж амиа алдсан байдалтай олдсон.

Анх хэргийн газрын үзлэг таван цаг орчим үргэлжилсэн гэдэг. Ингэхдээ төрийн ордоны баруун жигүүрийн тодорхой хэсгүүдийн хөдөлгөөнийг хязгаарласан байсан гэсэн мэдээлэл бий.

Харин Г.Батхүү агсныг амиа алдах үеэр төрийн ордоны 2 давхар дахь байх албан өрөөндөө бусадын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан байж болзошгүй байгаа гэлээ.Уг өрөөний эзэн нь УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий УИХ-ын гишүүн аж.

Учир нь Г.Батхүү агсаны амиа алдсан хэргийн дараахан /энэ долоо хоногийн даваа гаригт/ цагдаагийн байгууллага хэрэгт хамаарах үзлэгийн талбараа “өргөтгөж” үзлэг явуулсан байна. Энэ үеэр төрийн ордоны 2 давхарын 21* тус тоот өрөөнд суудаг УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий УИХ-ын гишүүний өрөөнд, хэрэг гарах үеэр архидалт болж, амралтын өдрүүдэд тус өрөөгөө цэвэрлээд, даваа гаригт Цагдаагийн үзлэг хийхээс өмнө дороож, буйдангийн “дэр” зэрэг дээр тогтсон цус байж болзошгүй улаан өнгийн толбыг төрийн ордны үйлчилгээнд хандаж гүн цэвэрлүүлсэн байж болзошгүй байгаа юм байна.

Eguur.mn

Ж.ДӨЛГӨӨН