Хамгаас илүү хайртай аав минь,

Охин нь таньдаа сэтгэлдээ тээж явсан бодлуудаа хэлж, илэрхийлэх боломж олдоогүй байтал таныгаа бурханы оронpуу өдлөөдөө. Хайртай хүмүүсээ алдах амьдралын ямагт нэгэн гашуун үнэн гэдгийг мэдэж байсан ч ийм гашуун байсныг охин нь ухааралгүй явж дээ.

Аав минь бурханы оронруу одсоноор зөвхөн хайртай гэр бүлдээ ч биш, Монгол оронд их том алдас тохиож ямар их хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоосон орон зай үлдээж байгааг нүднүүдээс нь гарах нулимс ч байтугай тэнгэрээс нулимс мэт асгарах бороо баталж буй.

Жоохон байхад минь “Айлын хүүхдүүд ийм өвлийн хүйтэнд гадаа алхаж гэртээ харьж байна. Тэгэхэд миний охин ийм азтай байна шүү дээ” хэмээн айлтгах сургаалууд, гэдэс нь дээрээ охиныгоо хэвтүүлээд эрхлүүлэн “ээжээ бид 2т атаархаж байна уу?” хэмээн инээлддэг байсан тэр сайхан дурсамжууд охиных нь зүрхэнд үүрд хоногших болно. Охиныхоо хамгийн том үлгэр дуурайлал болж хүсэл зориг, мөрөөдлийнхөө төлөө зүрх сэтгэлээсээ тэмүүлж, хөдөлмөрч байж, хүн шиг хүн байхыг зөвхөн үгээрээ биш үйлдлээрээ үзүүлсэн таньдаа насан туршдаа баярлаж явна. Аавынхаа охин болж төрсөндөө би мөнхийн бахархаж явах болно.

 

Хүн болгоны хүнд ачааг үүрэлцэж, олон мянган залуу хүмүүсийн замыг чиглүүлж өгч өөрийн ааваас дутахааргүй зөвлөгч, үлгэр дуурайлал болсон таныгаа биширч амьдрах болноо.

Хэлж чадаагүй, хийж чадаагүй бүхэнийн үргэлжлүүлж аав шигээ энэрэнгүй, дулаахан, тусч, шударга байж, тань шигээ ҮНЭНИЙ төлөө тэмцэж таныхаа үргэлжлэл заавал болох болно. Аавтайгаа хэзээ нэгэн цагт хагацахыг охин нь мэдэж байсан ч, даан ч ийм эрт байна гэдгийг мэдсэнгүй дээ. Юугаар ч дутаахгүй охиныгоо хайрлаж, халамжилж өдий зэрэгт хүргэсэн таныхаа гал цогоор дүүрэн гэрэлтэх нүд, хөөрхөн хонхойж инээдэг хацар, нүдэнд дулаахан дүр зургийг сэтгэл зүрхэндээ үүрд тээж, санаж явна.

Та минь зөвхөн гэр бүлийнхээ сэтгэл зүрхэнд биш, улс эх орныхоо түүхэнд өгүүлэгдэх нандин хүн юм шүү. Охин нь таныхаа нэрийг өндөрт өргөж, хайртай эмээ, өвөө, ээж, дүү, ах, эгч нарыгаа халамжилж хайрлаж явах болноо. Хайртай гэр бүл нь, ард түмэн, төр, морьд нь таныг минь үгүйлж, дутагдах болно. Баршгүй том орон зай хоосорч үлдлээ дээ ааваа….

Чангаас чанга таныгаа тэврээд үнсий. Хязгааргүй их хайртай шүү охин нь. Эргэн үр хүүхэддээ төрөөрэй ааваа! Эх орныхоо хөрсөнд бүүвэйлэгдэж тайван сайхан нойрсдоо.

❤️

-Хайртай охиноос нь

https://www.facebook.com/profile.php?id=100005276719356