(2019/05/27 – 2019/06/02)

ХОНЬ

Өөрийн амьдралын хүлээлттэй асуудлыг бүтэмжтэй баталгаатай болгохын тулд тууштай бай. Хэн нэгэнд боломжоо олоход нь туслах цаг үе. Төвөгтэй, ээдрээтэй нөхцөл байдлаас өөртөө ашигтайгаар гарч чадна. Гэхдээ муу санасан дотнын хүн тань ажил хэргийн эвлэршгүй өрсөлдөгчөөс ч илүү хохирол учруулах тул энэ асуудлыг тайван замаар шийдвэрлэ. Гэр бүлдээ цаг зав гаргаж байх нь ажилдаа улайраад мартаж болохгүй үүрэг хариуцлага байх болно. Зугаа цэнгэл хөөх нь тааламжтай бус. Эргэн тойрныхондоо хайхрамжгүй зан гаргах, дүрсхийн уурлах хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү эрүүл мэнддээ анхаар. Зөв хооллолтыг эрхэмлэ. Гадаад төрх болон хувцаслалтад анхаардагийнхаа нэгэн адил өөрийн дотоод мөн чанар зөв амьдралын хэвшилд санаа тавь. Хамгийн чухал хүмүүсдээ цаг зав гарга. Танд тусалж, дэмжиж байсан бүх хүмүүст баярласнаа илэрхийл. Бусдын тусламжийг авахдаа тэдэнд буцааж өгөхийг эрхэмлэ. Харин бусдад тусламжийн гараа сунгахдаа хэзээ ч битгий хариу нэхээрэй гэж од эрхэс зөвлөж байна.

ҮХЭР

(2019/05/27 – 2019/06/02)

Долоо хоногийн эхэн үед сонирхолтой үйл явдал тохиолдож мэднэ. Амьдралын эрч хүч ихэснэ. Иймээс аливаа ажлыг хялбархан гүйцэтгэнэ. Харин та бусдыг захирах хүсэл, түрэмгий зангаа зоргоор нь тавивал саад тотгор учруулна. Амьдралд тохиох санамсаргүй учрал эсвэл ямарваа нэг төлөвлөгдөөгүй уулзалт танд ихийг бодогдуулна. Магадгүй та амьдралаа орвонгоор нь өөрчлөх шинэ хайр дурлалтай учрах ч юм бил үү. Од эрхэс таны эрүүл мэндэд аюул тулгарч буйг зааж байна. Машин жолоодох бол болгоомжтой бай. Архи тамхи хэрэглэх, хоолоо ихдүүлэн идэх нь эрүүл мэндэд хортой. Долоо хоногийн сүүл рүү танилын холбоо нууцлаг романтик байдал болон хувирна. Та шинэ албан тушаал авах гэж байгаа бол саад болох атаархагчдаас болгоомжил. Бүтээлч байж ажлын туршлагаа нэмэгдүүлэх нь таныг сонирхолтой үйл явдал, хувийн амьдралын өөрчлөлтөд хөтөлнө. Нийгмийн сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ гаргасан дуу хоолой өндөрт хүрнэ. Өрөвч сэтгэлтэй, бусдад санаа тавьдаг үхрийнхэн хэцүү амьдралтай хүмүүст хандив цуглуулах аянд амжилттай оролцох болно.

ИХЭР

(2019/05/27 – 2019/06/02)

Ойр дотнын найз нөхдөдөө сэтгэлээрээ туслаарай. Хайртай дотнын хүмүүсээ анхааралтай сонсож, тэдний юу хүсэж байгааг хуваалцах цагийг өөртөө гаргаарай. Гэр орныхоо асуудлуудыг жижиг гэж хойшлуулалгүй цэгцлэх хэрэгтэй бололтой. Хэт яарах нь алдаа авч ирж магадгүй. Ялангуяа тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй ажиллах бол анхаарлаа сайн төвлөрүүл. Замын хөдөлгөөнд оролцохдоо сонор соргог бөгөөд анхааралтай байх хэрэгтэй. Архи согтууруулах ундаанаас холуур яв. Ихэнх хүмүүс амьдралдаа өөрчлөлт хүснэ. Магадгүй та үргэлж байдаг орчноосоо бага зэрэг уйдсан бололтой. Та сонирхлоороо нэгдсэн групп, нийгэмлэгтэй холбогдох бололтой. Үүнээс болж гэр бүлд үл ойлголцол, маргаан үүсч болзошгүй.

МЭЛХИЙ

(2019/05/27 – 2019/06/02)

Гадаад харилцаанд амжилттай. Энэ үед гадаад хэл сурч эхлэхэд тааламжтай. Санхүүгийн боломж гарвал хуучин өрнүүдээ төл. Мөнгөө зөв аргаар өсгөх хөрөнгө оруулалт хай. Од эрхэс таатай байрлал руу дөхөж байгаа хэдий ч хэт мэдрэг байдал мэлхийн ордныхон сэтгэл санаагаар тогтворгүй байхад хүргэнэ. Одод хүрээлэн буй орчинд тань элэгсэг дотно, нандин сэтгэлийг билэгдэж байна. Тайван уужуу зантай хүмүүсийг ч хайр дурлал яаруулна. Ганц хором чөлөө зав гарсан ч хайртай хүндээ зориулахыг хичээ. Хайртай хосууд гэр бүл болохоор шийдэх бололтой. Ганц биечүүд ч хайрын харилцаанд сайхан мэдээ сонсох бололтой. Олон хүнтэй уулзах болон гэртээ зочин урьж, зугаа цэнгэл хөөцөлдөхөд тийм ч тохиромжтой биш.

АРСЛАН

Энэ долоо хоногт сэтгэл зовоосон асуудлуудаа шийдэж чадвал та ихээхэн эрч хүчийг хуримтлуулж чадна. Энэ нь ойрын өдрүүдийн хэт ачаалалтай горимыг даван гарахад ихээхэн тус болно. Аливаа харилцаанд зөрчил, үл ойлголцол үүсвэл зөрүүд түрэмгий байж болохгүй. Ийм зан таны ажил хэрэгт ихээхэн муу нөлөө үзүүлэхийг онцлон анхаар. Хэт ачааллаас болж толгой, нуруу өвдөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Өрсөлдөөн тэмцэл нь таныг илүү өдөөж, ажил мэргэжлээрээ цааш ахихад хүргэнэ. Өмнө ажлуудаа төлөвлөгөөний дагуу хийвэл бүх зүйл аяндаа бүтнэ. Од гарагсын зарим таагүй байрлал саад болох тул анхаарал болгоомжлол илүүдэхгүй бололтой. Хэрэгтэй хэрэггүй явган ярианд их оролцох нь таны ажлын цагийг алдагдуулахаас гадна мэдээллийн нуух шаардлагатай хэсгээ санаандгүй өрсөлдөгч нарт мэдэгдэх магадлал өндөр байна. Наргиан цэнгүүнээс аль болох хол бай.

ОХИН
Нарийн мэргэжлийн эмч, инженер охиныхон гадаадын нэр хүндтэй байгууллагад нэг төвшин дээш ахин суралцахаар санал хүсэлт тавих нь үр дүнтэй. Ур чадвар, авьяас билгээ хөгжүүлэх сургалт, семинарт оролц. Хувийн амьдралын төлөвлөгөө өөрчлөгдөх магадлалтай. Гэр бүл болон үр хүүхэдтэй харьцах харилцаанд зөрчил үүсгэхгүйн тулд сайтар ойлголцох нь чухал байна. Хэдийгээр та мөнгөний асуудалтай байгаа ч одоо үүсээд байгаа байдлаас алдаагаа олж засах нь үнэхээр хэрэгтэй байна. Та зардлаа багасгах, мөнгөө хэмнэх аргыг заавал олох хэрэгтэй. Бусдын хүсэлтэд хариу шийдвэр гаргахад хүндрэлтэй байвал өөртөө эргэлзэхээ боль. Зарим хүмүүс алмайран гайхах учралд толгой нь эргэнэ. Өөрийн хүндэлж явдаг хүнийхээ зөв бурууг мэдэхээ байна. Энэ үед зөвхөн оюун ухаан гэлтгүй совин мэдрэмжээ олж сонсохыг хичээ. Долоо хоногийн сүүлээр амьдралдаа хэрэгтэй өөрчлөлт хийснээр эрч хүчээр дүүрэн байх болно. Ялангуяа уран бүтээлч хүмүүс баригдмал байдлаа эвдэж чадвал урам зориг, бүтээлч онгод ихтэй байна. Эрүүл мэндээ анхаар. Хоол боловсруулах эрхтэн хямрах магадлал өндөр байгаа тул хоол хүнсний чанарт анхаар.

ЖИНЛҮҮР

Хайртай дотны нэгэн тань зарим нэг зүйлд сэтгэл нь зовж байж магад. Та аливаа зүйлд шийдвэр гаргахдаа хамтрагчтайгаа илэн далангүй бай. Хатуу чанга, зүрх зүсмээр үгнүүдийг амнаасаа унагах хэрэггүй. Хожим уучлал гуйгаад ч шархалсан сэтгэл эдгэхгүй бололтой. Гэр бүлийн хэрэгцээ таны үүсээд байгаа санхүүгийн асуудалд нэрмээс болох тул хэрэгцээгүй зүйлсийг худалдан авахаас зайлсхий. Зарим худалдааны ажил мөнгө санхүүгийн асуудлаас болж хойшлох бол та ямар нэг аргаар зохицуулах нь л зөв болно. Гэхдээ хуурмаг хүмүүсийн урхинд орохоос болгоомжил. Ерөнхий эрч хүч сайнгүй байгаа энэ үед од эрхэс өөрийн эрүүл мэндийг анхаарахыг зөвлөж байна. Хэдий урин дулаан цаг ирж байгаа ч та халуун хүйтний харшил тусах, ханиад томуугаар өвдөхөөс урьдчилан сэргийл. Ялангуяа үр хүүхдүүддээ энэ үед халамж анхаарал өндрөөр тавиарай. Ганц бие хүмүүс дүнсгэр гонсгор байх магадлал өндөр байна. Энэ таагүй байдлыг өөрчлөхийг хүсвэл илүү нээлттэй зан ааштай байх хэрэгтэй.

Хилэнц

Долоо хоногийн эхэн үед шийдвэр гаргахад танаас нэлээд тэвчээр шаардана. Бусдын эрх ашгийг аргагүй байдлаас болж хөндөж магадгүй. Таны тэвчээр, биеэ барих чадвараас ажлын амжилт шалтгаалах болно. Аливаа ажлыг нягтлан судлах үйл ажиллагаа бүтэмжтэй байна. Танд эрч хүч хангалттай байх тул хайр дурлалд сэтгэл хөдөлгөм үйл явдал тохионо. Ганц бие хүмүүс хүчтэй дурлах магадлалтай тул таалагдсан хүндээ аль болох тайван болгоомжтой ханд. Долоо хоногийн сүүл рүү гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахдаа маш хянамгай байх хэрэгтэй. Таны эрх ашгийг алдагдуулсан заалт сайхан үгийн цаана нуугдаж байж болзошгүй. Тэвчээртэй байж, өмнөх амьдралын туршлагадаа тулгуурлан ирээдүйд зайлшгүй хийх ёстой зүйлсээ сайтар төлөвлөх хэрэгтэй.

НУМ

Та ажлын арга барилдаа хийсэн өөрчлөлт шинэчлэлтийнхээ үр дүнг эхнээс нь мэдэрнэ. Өөрийгөө бусад өрсөлдөгчтэйгөө харьцуулж хараарай. Та хүнд хэцүү сорилт сэтгэлийн тэвчээр хат суулгадаг гэдгийг мэдрэн сэтгэл хангалуун байх бололтой. Ямарваа нэгэн зүйлд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах, тааламжгүй үг хэллэг хэрэглэх эсвэл болчимгүй, бодлогогүй үйлдэл хийх нь аливаа ажил үйлд амжилт гаргахад тань саад тотгор болно. Ямар нэг зарга, маргаанд хэтэрхий их оролцох хэрэггүй. Худалдаа наймаанд зарлага нь орлогоосоо давж магадгүй. Эрүүл мэндийн асуудал нь учир шалтгааныг олж, байгалийн гаралтай эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэснээр хялбар шийдэгдэнэ. Сэтгэл санаа сайн байвал хүнд ажлыг ч хийх чадвар өндөр байна. Нэмэлт ажил, хариуцлага танд олны өмнө гялалзах боломжийг өгч, та цалингаа нэмүүлэн, нэр хүндээ өсгөх болно. Аливаа ажил хэргийн харилцаанд өөрийгөө ямархуу зохион байгуулах ур чадвартайгаа нотлон харуул. Та эв найртай гэр бүлийн тохилог дулаан уур амьсгалыг эрхэмлэвэл баяр хөөр дүүрэн байх болно. Үр хүүхдүүдээ баярлаж байхыг хараад та аз жаргалтай байх болно. Гэр бүлдээ цаг гарган гэр орны өөрчлөлтөд санаа тавь.

МАТАР

Шинэ ажил хийж илүү мөнгө олж ч магадгүй. Та чухал ажлыг хийхээр уригдаж болзошгүй. Хэдэн өдрийн хүчин чармайлтын үр дүнд мөнгөн орлого сайжрах бололтой. Оюутан болон судлаач матрынхан хичээл сурлагадаа шамдах цаг үе. Хэрвээ таны удахгүй эхлэх амралтын төлөвлөгөөнд ямар нэгэн таагүй зүйл гарвал маш их сэтгэлээр унах бололтой. Өөрийгөө хэт шахалгүй бас сэтгэлээр бүү шаналаарай. Хэт их зугаа цэнгэлд зарцуулах мөнгө нь таны асуудал болох бололтой. Хууч өвчин сэдрэх эсвэл хоолны хордлого авах магадлал өндөр байна. Эрүүл хоолны дэглэм баримтал. Долоо хоногийн сүүл рүү эргэн тойрны хүмүүсийн сонирхолтой байдал таны анхаарлыг татах болно. Мөнгөнөөс болж бусдаас хамааралтай байгаа мэт санагдана. Та магадгүй хэтрүүлж бодсон зүйлүүдээ буцааж байранд нь тавихад бүх зүйл хэвийн болно. Ухаан бодол оюун санаагаа цэвэршүүл. Оюун санааны хүчээр л тайван амгалан байдал сэргэнэ.

ХУМХ

Энэ долоо хоногт гэрээ хэлэлцээр байгуулах ажилтай бол бичиг баримт бүрдүүлэх асуудлыг сайн судал. Эсвэл мэргэжлийн хүнд даатга. Ажил хэргийн өөрчлөлтөд таагүй. Од эрхсийн таагүй байрлалын улмаас элдэв муу зүйлд орооцолдож болзошгүй байна. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуул. Таны орчноо мэдрэх чадвар ба зөн билэг хүчтэй болно. Энэ үед сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ болгоомжтой бай. Таны эргэн тойрондоо байгаа хүмүүстэйгээ харьцах харилцаанд үл ойлголцол, зөрчил үүсч болзошгүй. Амьдралдаа чухал гэж бодсон зүйлийнхээ төлөө тэмц. Та өөртөө зарим нэгэн өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болох бөгөөд ингэснээр та шинэ эрч хүчийг мэдрэх болно.

ЗАГАС

Энэ долоо хоногт хийсэн ажил эсвэл танилцуулсан төсөл шүүмжлэлд өртөнө. Шүүмжлэлд өртсөн ч бүү шантар. Бүх анхаарлаа орчин тойрныхоо уур амьсгалд хандуул. Өөрийн үл мэдэх үйл ажиллагааны хүрээнд аз турших хэрэггүй. Санхүүгийн талаарх мэдлэгээ тэлэх нь танд шинэ хүсэл сонирхол, шинэ төсөл бий болгоно. Гадаадад аялах төлөвлөгөө бүтнэ. Магад таньд амралт үнэхээр хэрэгтэй болсон бололтой. Гэхдээ ард үлдэх ажлаа найдвартай хүнд даалгах талаар сайн бод. Эрч хүчний өндөр байлгах нь амьдралд тань эерэг өөрчлөлт авчирна.