Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчины Асашёорюү Д.Дагвадорж хүүгээ танилцууллаа.

Тэрбээр Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Г.Тамиртай гэр бүл болж, хоёр улс дамнасан нижгэр хурим хийж байв. Гэвч хүү, охин хоёрын эцэг эх өдгөө тусдаа амьдрах болсон.

Гэхдээ их аварга саяхан хүүтэйгээ төрсөн нутагтаа очиж амрахдаа дараах гэрэл зургийг татуулжээ.

Мөн “Цаг нь болжээ…. Хүү өдөлж гүйцжээ! Хорвоо ертөнцтэй танилцах цаг нь болж! Аавын байгаад хүнтэй танилц агтны сайнд газар үз гэдэг дээ. Энэ бол чиний ургаж өндийсөн газар шороо, эх орон чинь, хүү минь! Их Монгол Улсын чинь төв нийслэл Хархорум, Орхон голынхоо усаар нүүрээ угааж, их өвгөдийн нутгаасаа адис аваад морд доо хүү минь” хэмээн цахим хуудасдаа бичжээ.