Цэцэгс – байгалийн хамгийн үзэсгэлэнтэй зүйл. Цэцэгс бол хайр, шинэ өдөр, нөхөрлөл болон амьдралыг түгээгч, хүмүүсийн нууцлаг зан чанарыг тодорхойлогч. Дараах зургийг сайтар ажиглаж, өөрт таалагдсан нэг цэцгийг сонгоорой.

1. Сакура

Таны дотоод гоо сайхан бүх хүний анхаарлыг татдаг. Та бол энэрэнгүй болон хүсэл тэмүүлэл ихтэй нэгэн ба бусад хүмүүс таны энэ зан чанарыг хүндэтгэж, хайрладаг.

Та бусад хүмүүсийн дотоод гоо сайхныг олж харж чаддаг. Гэхдээ өөрийгөө хайрлаж байж гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэнэ гэдгийг та сайн мэддэг ба өөртөө анхаарал халамж тавихдаа гаргууд нэгэн.

2. Цээнэ

Энэ цэцгийг сонгосон хүмүүс гадаад гоо үзэсгэлэн болон эд хөрөнгө, ололт амжилтаар цангаж байдаг. Та ямар ч салбарт хүч үзсэн бай, бусдад нөлөөлөхүйц нэгэн болж чадна. Таны эсрэг байдаг хүмүүстэй тэмцэлдэж, ялан дийлэхээс хэзээ ч эмээдэггүй. Хайр дурлалын харилцааны хувьд аз жаргалтай байж, юугаар ч дутахгүй амьдрах боломжтой.

3. Цахирмаа

Та бол хэтэрхий дотогшоогоо хүн, яагаад гэвэл өнөөдрийг хүртэлх хугацаанд олон удаа сэтгэл зүрхээ шархлуулжээ. Таны дотоод гоо үзэсгэлэн сайхан боловч, хэтэрхий хаалттай байхыг илүүд үздэг учир хүмүүс тэр бүр анзаарч мэддэггүй – та өөрийгөө бусдаас хамгаалахыг хүсдэг. Дутагдаж, гачигдах зүйлгүй амьдрахыг хүсдэг ба ямар ч асуудал тулгарсан бай, даваад гарах сэтгэлийн их хүч танд бий.

4. Алтан зул цэцэг

Та тав тух болон үнэ цэнийг дээд зэргээр эрхэмлэдэг. Тийм ч учраас хайр дурлалын харилцаанд хэрхэн тав тухтай орчинг бүрдүүлэхээ маш сайн мэддэг ба таны энэ зан чанарт хүмүүс ч бас дуртай.

5. Хонин нүдэн

Нам гүм орчинд байх дуртай ба яарч урагшлахыг таашаадаггүй. Та маш их тэвчээртэй. Завгүй байх болон ямар нэгэн зүйл идэвхтэй хийх дуртай. Нийтэч хүн учир бусадтай нэгдэх эсвэл олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохыг эрхэмлэдэг. Сайн эцэг эх болох хувьтай төрсөн хүн.

6. Лиш

Заримдаа танд өмнө нь олон удаа амьдарч үзсэн хүн юм шиг мэдрэмж төрдөг. Таны мэргэн ухаан бусдад үргэлж хэрэг болдог. Хүмүүс таныг хараад ихэвчлэн хайрлаж хүндэтгэх ёстой нэгэн гэж үнэлдэг. Таныг аливаад ухаантай байж, тэвчээртэй ханддаг гэдгийг дурдах хэрэгтэй байх.