УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ нэг өдөр халтууранд явж, амьдрал ямар байгааг судалжээ. Тэрбээр энэ талаар өөрийнхөө цахим орчинд “Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт унаж байна, Иргэд маань бухимдаж байна!

Асуудлуудыг мэдэхийн тулд таксинд жолооч хийж үзлээ. Өнөөдөр иргэд маань зовж байна, зүдэрч байна, ядуурал дээд цэгтэй хүрч байна. Гишүүд минь нөхөд минь том том зүйл ярихын оронд эхлээд ард иргэдийнхээ асуудлуудыг шийдмээр байна.

Жолооч нартайгаа яриад явах үед ихэвчлэн том зүйлийн талаар бус амьдралын талаар төрөөс амьжиргааг нь сайжруулах, ард иргэд залуучуудад боломж олгох, бензин түлш,мах өргөн хэрэглээний үнэ тэнгэрт хадлаа үүнийг яах вэ? Та хэд юу хийдэг улс вэ? Гэж бухимдаж байна.

Аливаа зүйлд хийсвэрээр хөөрч попорхоос илүү бодитойгоор үйлдэл хийж төрөөс иргэдэд боломжийг нь засаж өгөх нь бидний үүрэг гэдгийг зарим гишүүд ойлгоосой !!!” хэмээн бичжээ.

Гадаадын зарим сайд, улс төрчид ийм байдлаар иргэдийнхээ санаа бодлыг сонсдог бөгөөд тэрхүү жишгийг Монголд хэрэгжүүлж буй анхдагч нь Зам тээврийн хөгжлийн экс сайд боллоо.