Дуучин Нара хүүгийнхээ аавын ажил дээр шууд бичлэг хийсэн нь цахим орчинд шуугиан тарьсан. Үүнээс үүдэлтэйгээр тэд  Нарагийн хүү Бунжаагийн эцэг тогтоолгох шинжилгээг өгсөн юм. Тэгвэл өнөөдөр шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр Бунжаа Б.Батцацралын хүү мөн болох нь тогтоогджээ.

Энэ талаар Нара цахим орчиндоо “Хорвоогийн үнэнээс хаа нуугдах вэ? дээ… Албан ёсоор ААВ болсон өдрийн мэндийг хүргэе Батцацрал минь!!! Аргалж болдоггүй үнэн, аргацааж болдоггүй хариуцлага гэж байдаг юм ш дээ…” хэмээн бичжээ.