Гэр орон

1. Өөрийн “Гэр орноо хэрэггүй зүйлсээс цэвэрлэх календарь”-ийг гэрийнхээ талбар бүрт өдөр өдрөөр хувааж гаргаарай.

Эхний өдөр: сэтгүүлүүдийг эмхлэх

Хоёр дох өдөр: DVD нүүдээ эмхлэх

Гурав дах өдөр: Номнуудаа эмхлэх г.м

2. “Юм бүхэн өөрийн гэсэн байртай байх, түүнийг буцааж байранд нь тавих” зарчмаар амьдраарай. 10 хоногийн турш дараах 4 дүрмийг баримтлаарай.

1. Хэрэв та ямар нэг юм авсан бол түүнийг буцааж байранд нь тавиарай.

2. Хэрэв тэ ямар нэг юм нээсэн бол хааж байгаарай

3. Хэрэв та ямар нэг юм унагаасан бол босгоод тавиарай

4. Хэрэв та ямар нэг юм өлгүүрээс авчан бол буцааж өлгөх.

3. Гэрээ сайн шалгаад засах эсвэл бага зэрэг янзлах шаардлагатай 100 зүйлийг олоорой. Жишээ нь: гэрлийн ламп солих, ханын обойны цоорхойг наах, шинэ залгуур хийх г.м

Аз жаргал

4. Бүх орны олон янзын үзэл бодолтой сэтгэлзүйчдийн санаа нэгддэг зөвлөгөө болох цаасан дээр өөрийн амьдралдаа өдөр бүр талархдаг 5-10 зүйлсийг бичих аргыг дагаарай.

5. Та өөрийн хийх дуртай 20 жижигхэн ажлын жагсаалт гаргаж, дараах 100 өдөрт өдөр бүр ядаж нэгийг нь хийгээрэй. Жишээ нь: өдрийн хоолоо цэцэрлэгт хүрээлэнд идэх, орой нохойгоо салхиуулах, усан будгаар 1 цаг зураг зурах г.м

6. Өөрийн сэтгэлзүйн анир бүхнийг тэмдэглэх тэмдэглэл хөтлөөрэй. Өөрөөр хэлбэл өдрийн туршид төрсөн бодол, мэдрэмжээ бичээрэй. Жишээ нь: өдрийн турш хэдэн удаа өөрийгөө буруутгасан, бусдад хэр шүүмжлэлтэй хандсан, хэдэн удаа эерэг бодол санаа төрсөн г.м

7. Дараагийн 100 өдрийн турш өдөрт ядаж нэг удаа тааваараа инээхийг хичээгээрэй.

Сурлага ба өөрийгөө хөгжүүлэх

8. Өөрийнхөө одоо болтол уншиж зүрхлээгүй гэхдээ уншихыг аүсч байгаа хүнд номыг сонгож аваад 100 өдрийн дотор дуустал нь уншаарай.

9. Өдөр бүр ямаp нэг шинэ юм мэдэж аваарай. Жишээ нь: цэцгийн нэр, аль нэг улсын нийслэл, таньд таалагдсан нохойн үүлдэр гэх мэт. Өдрийн турш болж өнгөрсөн ямар нэг шинэ зүйлийг толгойдоо эргэлдүүлж, толь бичиг эргүүлж, шинэ үг сурах.

10. Ирэх 100 өдөрт гомдоллохоо болиорой. Сөрөг бодлууд сөрөг үр дүнд хүргэдэг. Гомдоллохыг хүссэн үе бүртээ өөрийгөө зогсоогоорой.
Үргэлжлэл бий..