Зохиолын дуучид дундаас олны анхааралд хамгийн ихээр өртдөг нэгэн бол дуучин Э.Чулуунчимэг. “Бүсгүй ертөнц” аялан тоглолтоо Өвөрхангай аймагт үргэлжлүүлж байгаа тэрбээр саяхан “Гучин нас” нэртэй шинэ уран бүтээлээ гаргажээ. Харин тус дуу “Адтай ч гэсэн гучин нас минь, Бусдын амрагт шунан дурлахгүй” хэмээх дахилттай байгаа нь олны анхаарлыг татжээ.

Өмнө нь “Бусдын зүрх” хэмээх дуу гаргаж багагүй шуугиан тарьж байсан дуучин бүсгүй өөрийн уран бүтээлүүддээ ийнхүү хэлэх гэсэн үгээ дайдаг байж ч болох юм. Энэ мэт дуу гаргасаар байгаа нь түүний сэтгэлийн шарх одоо хэр нь арилаагүйн нэгэн илрэл байж ч мэднэ.

Ямартаа ч дуучин бүсгүй дахин гэр бүл зохиохоор бол бусдын амрагийг лав насны ханиараа сонгохгүй нь ээ.