Америкийн зохиолч, сэтгэл судлаач доктор Жозеф Кэмпбелл “Ороход, хүрэхээсээ айдаг агуй нь таны хайж байгаа эрдэнэсийг хадгалж байдаг.” Гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүн алхам тутамдаа өөрийгөө таньж мэддэг. Таны айдас, эрмэлзэл, хүсэл мөрөөдлийг илэрхийлэх сонжоог бэлтгэлээ.

Аль хаалгаар нь орохоос эмээж байгаагаа та сонгосон уу?

1.Мөсөн агуй

Хэрэв та мөсөн агуулахад орохоос айдаг бол “халуу дулаан сэтгэл” эрэлхийлж байгаа гэсэн үг. Та өнөөдрийн амьдрал, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг ч ганцаардал, урам хугаралт, гунигт байдлаас айдаг.

Энэ мөсөн агуйгаас таны хайж байгаа эрдэнэ бол хайр юм. Магадгүй та аз жаргалтай байхын тулд хайр дурлалын харилцаа холбоо хэрэггүй гэж бодож байгаа бол та зөв хүнийг олсоны дараа хичнээн их зүйлээ алдсаныг та ойлгох болно. Хэрэв та аль хэдийн романтик харилцаатай болчихвол өөр төрлийн хайрыг хайж байна.

2.Харанхуй туннель

Хэрвээ та хуучний туннель руу орохоос айж байгаа бол таньд сэтгэл хөдөлгөсан аялал хэрэгтэй гэсэн үг юм. Энэ туннель дахь ус таны бодол санаа хичнээн бохир байгааг илтгэж байгаа бөгөөд энэ нь таныг бодлоо “цэвэршүүлэх” цаг ирснийг илэрхийлж байна. Тиймээс сөрөг бодлуудаасаа салаарай.

Энэ туннелиэс хайж байгаа таны үнэт эрдэнэ бол өөртөө итгэх итгэл юм. Хэдийгээр энэ нь нилээд хүндрэлтэй ч гэсэн одоогийн асуудлыг хуваалцаж үзээрэй. Хамгийн харанхуй туннелийн төгсгөлд ч гэрэл байдгийг үргэлж санаарай.

3. Худаг

Юу гарч ирэх нь тодорхойгүй энэ худаг руу орохоос та айж байгаа бол энэ нь таны уйтгар гунигийг илэохийлж байна. Та нэг л газартаа гацсан бөгөөд хэн нэгэн ирж аврахыг хүлээж байна. Гэхдээ энэ нь таньд тохиромжтой арга биш гэдгийг ухаар.
Энэ худгаас хайж буй таны эрдэнэ бол аялал юм. Та аяллын турш шинэ бүхнийг суралцаж, амьдралын сайн сайхныг мэдрэх болно. Яагаад яг одоо аялалд гарч болохгүй гэж?

4. Нүх

Энэ нүх таныг айлгаж байна уу? Яагаад гэвэл та шинэ зүйлсийг сурч мэдэхээсээ айдаг нэгэн. Та гэр бүл, ажил дээрээ эргэн тойрондоо сэтгэл хангалуун байдаг ч амьдралдаа юу хүсч байгаагаа сайн мэдэж байх ёстой. Тиймээс амьдрал таньд боломж олгох, шинэлэг бүхэнд суралцах цаг болжээ.

Энэ нүхнээс хайж байгаа таны эрдэнэ бол амьдралын утга учир юм. Та энэ туулайн нүхэнд орохдоо нэг л хачин санагдах болно. Гэхдээ юу мэдэрч байгаагаа мэдэх нь таныг аз жаргалтай болгоно, тиймээс алхам тутамдаа шинэчлэлт хийж байгаарай.

5. Эзэнгүй тоосгон байшин

Хэвээ та орхигдсон байшинд орохоос айж байгаа бол та хүчирхэг, ухаалаг, дүн шинжилгээ хийх чадвартай нэгэн. Та өндөр ёс суртахуунтай нэгэн болохоор бусдыг ч гэсэн тийм байхыг хүсдэг.

Энэ байшингаас хайж байгаа таны эрдэнэ бол сэтгэл ханамж юм. Та бусадтай сэтгэл хөдлөл, сүнслэг байдлаараа холбогдохыг хүсдэг.

6. Хуучин модон байшин

Энэ байшин таныг айдаст автуулж байна уу? Та энэ байшин бусад хаалгуудыг бодвол аймшигтай гэж бодож байгаа болохоор аргагүй л дээ. Та бол бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, өгөөмөр, итгэлтэй хүн. Та хайртай хүмүүсээ хамгаалж, тэднийг хэрэгцээт бүхнээр нь хангахыг хүсдэг.
Энэ байшингаас таны хайж байгаа эрдэнэс бол эд баялаг юм. Та хөрөнгөлөг болсноор хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаад зогсохгүй бүхнийг хөгжиж цэцэглүүлэх болно.

7. Шат

Хэрэв та энэ шатнаас айж байгаа бол та амьдралын баяр баясгалангийн өлсгөлөнд нэрвэгдсэн нэгэн юм. Та хааяа нэг амьдралын баяр баясгаланг мэдэрдэг. Та үхэхээс айдаг.

Таны хайж байгаа эрдэнэс бол эрүүл мэнд юм. Тиймээс өөртөө илүү их анхаарал тавьж, амьдралын хэв маягаа өөрчилж, муу зуршлаасаа салж, хоолны дэглэм барьж байгаарай.

8. Шоронгын хаалга

Хэрэв чулуугаар хүрээлэгдсэн том цэнхэр хаалганаас та айж байгаа бол сайн шүү. Учир нь цэнхэр тэнгэр, далайг санагдуулж буй энэ хөх хаалга таныг тогтвортой, зорилгодоо хүрэхийн тулд тэвчээртэй байж чаддаг болохыг илтгэж байгаа хэрэг.
Энэ шоронгоос айж байгаа бол танд тайтгарал хэрэгтэй байна. Түр ч гэсэн хийж байгаа ажлаасаа завсарлага аваарай. Эхэндээ сонин санагдах ч таны алжаалыг тайлах болно.