-Б.Ууганбаяр томилогдлоо гэж бодоход тэрбээр Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөний бодлогыг яаж хэрэгжүүлж явах юм бэ С.Амарсайхан дарга аа-

Ерөнхий сайд аа, хотын дарга С.Амарсайхан өнөө маргаашгүй Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалд мэргэжлийн бус хүн томилохоор зэхэж байна. Тодруулбал, тэрбээр энэ сарын 22-нд тус газрын даргын албан тушаалд Газар зохион байгуулагч мэргэжилтэй Б.Ууганбаяр гэгчийг томилохоор АТГ-т холбогдох бичиг баримтыг нь илгээжээ. Уг нь түүний томилуулахаар зэхэж буй албан тушаалд Архикектор мэргэжилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай хүн ажиллана гэсэн хуулийн шаардлага байдаг байна. Гэтэл хотын дарга С.Амарсайхан төрийн албаны чиг үүрэгт заагдсан ажлын байрны шаардлагыг үл тоож гартаа ганц ч шугам барих нь бүү хэл зураг зурж ч үзээгүй хүнд энэ чухал албыг хариуцуулахаар зэхэж буй нь маш том ашиг сонирхол үүний ард нуугдаж байна хэмээн хардаж байна.

Тухөйлбал, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан тушаалд горилж буй Б.Ууганбаяр нь насаараа Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байгаад МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгийг БХБЯ-нд сайдаар ажиллаж байх үед нь тус яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын даргаар ажиллаж байсан нэгэн аж. Товчхондоо бол тэрбээр архитектор гэдэг мэргэжлээс тэс хөндлөн мэргэжлийн бус хүн байхад С.Амарсайхан бүхэл бүтэн нийслэл хотыг хөгжлийн түүнд даалгах гээд байгаа нь эрхгүй анхаарал татаж байна.

Угтаа бол тэрбээр тусгай шалгууртай тус газарт тусгай шалгуургүйгээр өөрийн хүнээ томилохоор зүтгэж буй нь тус газрын алба хаагчид хийгээд Монголын мянга, мянган мэргэжлийн архитекторуудыг доромжилж басамжилж буй хэрэг билээ. Хэрвээ Б.Ууганбаяр томилогдлоо гэж бодоход тэрбээр Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөний бодлогыг яаж хэрэгжүүлж явах юм бэ С.Амарсайхан дарга аа. Өөрөөр хэлбэл, эмч хүн хүний амьтай холбоотой ажил хийдэг бол мэргэжлийн архитекторч хүний ажил маш олон хүний амьдралтай холбогддог гэсэн үг. Буруу төлөвлөлт хийлээ гэхэд улс орны эдийн засагт маш их хохирол учирч иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг алдагдуулна гээд олон талын сөрөг нөлөө дагуулж байдаг бөгөөд таны үед хотын ерөнхий төлөвлөгөө хэрэгжихэд хүндрэлтэй асуудал үүснэ гэсэн үг.

Эцэст нь Ерөнхий сайд аа, МАН төрийн эрх барьж, засаглаж байгаа энэ цаг дор хотын дарга С.Амарсайхан яагаад АН-аас угшилтай Б.Ууганбаярыг энэ чухал албан тушаал дээр төрийн албаны шаардлага, шалгуур хангахгүй хүнийг томилох гээд байна вэ. Аль эсвэл МАН ямар ч боловсон хүчингүй болж аргаа барсан хотын дарга АН-аас бадар гуйж Газар зохион байгуулагч мэргэжилтэй Б.Ууганбаярыг Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар урьж залах болов уу. Ямар ч үед улстөрийн нөлөөллөөс ангид байлгах ёстой тус албан тушаалыг ийнхүү дур зоргоороо эрх мэдлээ далайлган дуртай хүнээ томилохоор зэхэж буй нь Монголын мянга, мянган архитекторуудыг дорд үзэж тэднийг доромжилж байна гэдгийг Ерөнхий сайдын сонорт дахин хүргэе.

Бид дараагийн дугаартаа Б.Ууганбаярын эхнэр Т.Пүрэвхатан гэж хэн бэ. Түүний холбогдож байсан хэргийн талаар болон хотын дарга С.Амарсайхан нар ямар харилцаатай хүмүүс вэ. Одоо эхнэр Т.Пүрэвхатан хаана хэний компанид ажилладаг тухайг үргэлжлүүлэн хүргэх болно

Х.Маргад