GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөрөөс аймгийн ЗДТГ-тай хамтран “Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын тусгай сан”-г байгуулж, 30000 еврогийн буюу 88 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан. Энэхүү тусгай сангаас Сэлэнгэ аймагт бүртгэлтэй аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, бүлэг нөхөрлөл, аж ахуйн нэгжийн дунд  2019 оны 01 дүгээр сарын 22-ноос 02 дугаар сарын 28 хүртэлх хугацаанд төслийн уралдаан зарлаж, энэ хугацаанд нийт 12 төслийг хүлээн авсан.

Төслийн сонгон шалгаруулалтыг GIZ-ийн ЭТИС хөтөлбөрөөс гаргасан журмын дагуу комисс ажиллаж, 2019 оны 3 сарын 19,20-ны хооронд 2 үе шаттай зохион байгуулан дүнг нэгтгэн гаргаж дараах ААН-үүдийн төслийг тус сангаас дэмжихээр боллоо. Мөн төслийн уралдаанд оролцсон бүх оролцогчдод 350.000 төгрөгийн “Төсөл маркетенгийн зөв бичиж, хэрэгжүүлэх” сэдэвт сургалтад суух эрхийн бичгээр урамшууллаа. Үүнд:

1.     Сансар Трейд ХХК

2.     Нандин амралтын газар

3.     Сэлэнгэ Үйлчилгээ ХХК

4.     Хөвчит нум нөхөрлөл

5.     Нисдэг Оточ нөхөрлөл

6.     JM амралт, сувиллын газар

7.     Сайхны Хөтөл амралтын газар

8.     Далхбүрэн-Уул ХХК

Эдгээр 8 төслөөс 6 нь Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Баруунбүрэн, Мандал зэрэг сумдын жуулчны бааз, амралт, сувиллын газар, нөхөрлөлүүдэд нэн тулгамдсан эко бие засах газар болон бусад асуудлыг шийдвэрлэхээр болсонд санг санхүүжүүлсэн GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн төлөөллүүд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.