Хавьер Ботет хэмээх энэ залуугүйгээр алдартай аймшгийн кинонуудыг төсөөлөхийн аргагүй. Учир нь 2м өндөр 56 кг ч гэсэн бүхий  л дүрд хувирч, чадварлаг жүжиглэдэг. Тавхан настайдаа Марфана синдром гэх ховор өвчнөөр өвдсөн нь түүнийг туранхай өндөр болгосон бөгөөд Хавьер Ботет үүндээ огт гутардаггүй. Харин ч өөдрөг байж, давуу тал болгосон юм. Түүний дүр хувиргалт болон бодит зургуудаас хүргэж байна.