Бүх сайхан ээжүүддээ зориулав…

————-БИ ЭМЭЭ БОЛОХ БОЛООГҮЙ ШҮҮ.——–


(богино өгүүллэг)

—-Би жирийн нэг айлын тoм охин.Оюутан.22 настай.Дэвхцэж цовхчиж явдаг эл насандаа нэгэн залууг хайрлав.Нөгөө залуу маань ч надад хайртай.Хайрандаа умбасан бидэн хоёрын жаргалыг үгээр хэлж,үйлээр үзүүлэх ч багадна.

Гэтэл би жирэмсэн болчихлоо.Хайртай залуудаа хэлсэн чинь юу ч дуугарсангүй.Харин надаас холдоод хамт байх үедээ ч дуугаа хураагаад.”Тэгээд би яахав ээ” гэж асуусан чинь “Өөрөө мэд” гэв.Дотор харанхуйлаад явчихлаа.Бүх зүйл сонирхолгүй санагдаж,”Би одоо яах вэ” гэсэн ганцхан асуулт өөртөө тавьлаа.”Томрохоос нь өмнө”….Гэсэн бодол толгойд эргэлдэв…

—Ээж маань их ааштай.Үргэлж үглэнэ.”Орой үдэш хаагуур юугаа хийгээд тэнээд байдаг юм бэ.Тэгж байгаад гэдэс мэдэс нь цүдийчихвэл яршиг шүү.Тэр чигээрээ яваарай.Би одоохондоо эмээ гэж дуудуулах болоогүй.Хэлээд байхад.Нэг юм дагаж гүйгээд буйг чинь мэднэ шүү.Яршиг шүү охин минь” гээд буулгаж гарна.Би ээжид мэдэгдэх вий гэхээс ухаан алдчихна.Орчлон хөмрөх шиг сэтгэл ямар хэцүү.Ядахдаа хайртай залуу маань өөр сургууль руу шилжчихэв..

—1 cар өнгөрлөө.Ерөөсөө мөнгө олж авахуулъя гэж шийдээд хэдэн төгрөгний эрэлд гарлаа.Гэтэл хичээл.дээрээ ухаан алдчихав аа.Эмнэлэгт сэрлээ.Цус багадалт,жирэмсний эхний хордлого гээд эмч тас буутал хэллээ.Эмнэлгээс гэртээ ирлээ.Ээжийн нүүрийг харж чаддаггүй ээ Айгаад л байв.Өрөөндөө хаалгаа түгжээд жаахан уйллаа.Ээж нөгөө өрөөнд дуу аялаад жигтэйхэн.Өрөөний хаалга тогшоод.”Үүд мүүдээ тайлаач,хоол ундаа ид,өрөнд орсон хятад шиг чи их хачин байгаа шүү,нэг юм сонсгох гээд байна уу чи” гээд бас л хаалганы цаанаас үглэж гарлаа.Орой болж би өрөөнөөсөө цухуйлаа.Гал тогоонд орж ус уух санаатай байтал ээж ороод ирэв.

Юу ч хэлээгүй миний царайг баахан ажив.Би ч өрөөндөө орлоо.Аав ээж 2 гангар гунгар гээд л юм яриад …Би ч яахав янз бүрийн зүйл ургуулж бодоод хаана хурдан яаж абортонд орох вэ гээд тархиа гашилган,гашуун нулимсаар дэрээ норгож,үүр цайлгаад,жаахан дуг хийлээ.Өглөө ээжийг явсан болов уу гээд 00 орох санаатай өрөөнөөсөө гартал.ээж “Oхин минь наашир” гээд дуудлаа.Ингээд бүх юм дуусваа.Гүрийнэ шүү гээд л очлоо..
“.Охин минь ээждээ үнэнээ хэл.Хоол унданд тааруу,нүүр чинь жаахан сэвхтсэн,жирэмсэн болоо юу” гээд тас хийтэл авлаа.Юу вэ ээж юу гэж дээ гээд доошоо харлаа.Тэгсэн “Ээж нь охиноо мэднээ.Бүгдийг анзаарсан.Эцэг нь хэн бэ гэж байцаахгүй.Яаж амьдрах юм гэж асуухгүй.Ээжийн охин хүүхдээ гаргаа.Харин чөлөө авч болохгүй.Жил алдахгүйн тулд сур.Аав нь багш захиралтай нь ярьчихна.Ээж нь одоогоор өсгөөд өгчих чадал байна.Авахуулах тухай нүгэл бүү бод.Одоо охин минь тайвшир.Бүх зүйл сайхан болно.Өөрөө хүүхэд байж хүүхэд гаргах гээд” гэж хэлэнгээ уйлчихав.Би ч уйлчихав.Алив ээж нь үнсье гээд үнсэнгээ.”Эвий дээ ээжийн үр нь” гэж амандаа бувтнаад байлаа.Би чангаар ёстой сэтгэлээ онгойтол мэлмэрлээ.”Би эмээ болохгүй” гээд ташаандаа гараа тулчихаад даналзаад байдаг ээж минь.Эвий дээ…
—Ингэж л би ээж болж билээ.Одоо 2 настай хөөрхөн хүүтэй.Сургуулиа ч төгссөн.Хайртай залуу маань бас хүүхэд шуухад гэхээр нэг хэсэг манарсан юм билээ.Хүү гэдсэнд байхад нөхөр маань аав ээжтэйгээ ирж албан ёсоор бэр гуйв.Одоо амьдрал дажгүй.Миний амьдралыг ганцхан мөчид зөв гольдрогод оруулсан хайртай ээж аав 2 минь.

Одоо хүүг минь надаас нэхээд л “ирээч хүүг минь үнэрлүүлэхэд чамаас юу хорох гээд байна” гээд намайг утсаар аашлаад рекэтлээд л….

Ээж минь би тандаа маш их хайртай.
Амьдралыг минь мөнхөд гийгүүлэх алтанхан нар минь миний ээж.
Харин илчинд нь нөхөр хүү бидэн 3 дулаацаад амьдрал үргэлжлээд л байгаа шүү.

С.Амина