Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит спортын нөхөрсөг тэмцээн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцаг, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа болон хэлтэс, агентлаг, албан байгууллагуудын удирдлагууд, төрийн албан хаагчид, ажилчид оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, төр, төсвийн байгууллагын ажилтан албан хаагчид, иргэдийн дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдарыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршиж байгаа бөгөөд энэ жил ажлын байрны дасгал, усанд сэлэлт, дартс гэсэн төрлүүд нэмэгдэн 8 төрөл болон өргөжин зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн спортын нөхөрсөг тэмцээнд 20 багийн тамирчид: 


1.Волейбол
2.Сагсан бөмбөг
3.Олс таталт
4.Ажлын байрны дасгал
5.Усан спорт /буухиа/
6.Дартс
7.Ширээний теннис
8.Шатар гэсэн спортын 8 төрлөөр 05 дугаар сарын 02-05-ны өдрийг хүртэл өрсөлдөнө.