Өнөөдөр аймгийн Улаан загалмайн хороо,Төр Улаан загалмайн хорооны хамтын ажиллагааны зөвлөл хамтран “Нигүүлсэнгүй үйлст манлай малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Улаан загалмайн хорооны тэргүүн Г.Бямбаа , аймгийн ЗДТГ-ын дарга, Төр Улаан загалмайн хорооны хамтын ажиллагааны зөвлөлийн дарга Ө.Сувдаа, аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Түвшинжаргал болон Улаан загалмайн хорооны Удирдах зөвлөлийн гишүүд, ажилтнууд, сум бүрийн төлөөлөл болсон нигүүлсэнгүй үйлст малчид оролцлоо. 

Тус зөвлөгөөнөөр Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон аймгийн Улаан загалмайн хорооны 2018 оны үйл ажиллагааны тайлан, Төр Улаан загалмайн хамтын ажиллагааны мэдээлэл, Мал аж ахуйн талаар баримталж буй бодлогын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгч, 2019 оны энэрэнгүй үйлст Манлай малчдыг тодруулан урамшууллаа.
Монголын Улаан загалмайн нийгэмлэг нь төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэмэлт хүч болж, дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, өөрөө удирдах ёсны зарчимд суурилж үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус, татвараас чөлөөлөгдсөн, үндэсний хүмүүнлэгийн байгууллага юм. Энэхүү байгууллага өдгөө 80 жилийн түүхэн ойтойгоо золгож байна.