Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлөөс 21 аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдтэй цахим хурлыг зохион байгууллаа. Хуралд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Зөвлөлийн гишүүд С.Цэдэндамба, Д.Зүмбэрэллхам, Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан нар болон газар хэлтсийн дарга нар оролцлоо.

Цахим хурлаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагаж гарч буй 47 журмын талаар тодорхой мэдээлэл өглөө. Мөн аймгуудаас асуусан асуултуудад хариулт өгч цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.