Сэлэнгэ аймаг Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-той найрсаг хамтын ажиллагаатай ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газар ОХУ-ын Красноярск хязгаарын захиргаатай хамтран Зүүн хойд Азийн ирээдүйн талаар өргөн хэлэлцүүлэг явуулж, залуучуудын Зүүн хойд Азийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хариуцлагатай удирдагч, манлайлагч болгон төлөвшүүлэхийн тулд зохион байгуулагдах “Зүүн хойд Азийн залуу удирдагч форум – 2019” арга хэмжээнд залуучууд та бүхнийг оролцохыг урьж байна.  Арга хэмжээ дараах байдлаар зохион байгуулагдана. Үүнд :

□ Арга хэмжээний тойм

○ Арга хэмжээний нэр :‘Зүүн хойд Азийн Залуу удирдагч форум-2019”

○ Сэдэв : Зүүн Хойд Азийн түүхэн харилцаа ба ирээдүй

○ Болох хугацаа : 2019.07.09 (Мягмар) ~ 07.15 (Даваа), 6 хоног 7 өдөр

○ Болох газар : ОХУ-ын Красноярск хязгаар, BIRYUSA зуслан (Гадаа майханд байрлана)

Красноярск хязгаарын олон улсын нисэх буудлаас Бирюса зуслан хүртэл, Бирюса зуслангаас Красноряскийн нисэх онгоцны буудал хүртэл дараах байдлаар унаагаар үйлчилнэ.

Хөдлөх Ирэх Тээврийн хэрэгсэл Зарцуулах цаг
Красноярскийн олон улсын нисэх онгоцны буудал

(Krasnoyarsk (Yemelyanovo) International Airport)

Спортекс

(Sportex)

Автобус 40 минут
Спортекс (Sportex) Усан онгоцны зогсоол

(Shumikha Port)

Автобус 30 минут
Усан онгоцны зогсоол (Shumikha Port) Бирюса зуслан

(BIRYUSA)

Усан онгоц 7~40 минут
Усан онгоцны зогсоол (Shumikha Port) Бирюса зуслан

(BIRYUSA)

Моторт завь 7~20 минут

 

Оролцох хүрээ : Англиар харилцах чадвартай оюутан, мөн 29 хүртэлх насны, таваас доошгүй жил ажилласан залуус

○ Зардал: Онгоцны зардлыг хэсэгчилж даана (Дотоодын нислэг үүнд хамаарахгүй). Мөн байр, хоолны зардлыг хариуцна.

Онгоцны зардал улс бүрээр зохих хэмжээтэй олгоно (Онгоцны тийз авсан баримтаа хавсаргана)

Оролцогчийн зүгээс аяны хөнжил (мешок), визний зардал, хувийн эм, гадаадад аялагчийн даатгал (Аюул осолд өртөх, хачигт халдвар авах зэрэг болзошгүй тохиолдлоос сэргийлэх зорилгоор), эрүүл мэндийн тодорхойлолт авахад гарах зардлыг хариуцна.

○ Оролцох хүний тоо : Гишүүн орон нутаг бүрээс 2 хүн

○ Оролцох хүсэлт хүлээж авах хугацаа : 2019.05.31 хүртэл

○  Форумд оролцуулахаар шалгаруулсан оролцогчдыг зарлах  :  2019.06.07

Гишүүн орон нутгуудын зүгээс залуучуудыг өргөнөөр оролцуулна уу. Заасан хугацаанд оролцох хүсэлтийг хавсралтаар хүргүүлсэн маягтын дагуу ирүүлнэ үү.

※ Форумын хөтөлбөр болон бусад дэлгэрэнгүй зүйлийн талаар форумд оролцогчдыг сонгон шалгаруулсны дараа шалгарсан оролцогчдод мэйлээр мэдэгдэнэ.

Хавсралтад

1.‘Зүүн хойд Азийн залуу удирдагч форум – 2019”-д оролцох хүсэлт

2. Форумын зурагт хуудас

Холбоо барих утас:7036-2139