
“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-д аймаг орон нутгаа төлөөлөн Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагаа, цаашдын зорилт хамтын ажиллагаа”-ны талаар илтгэл мэдээлэл танилцуулж Сэлэнгэ аймгийн туршлагыг хуваалцлаа.
Энэхүү чуулганд оролцогчид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл мэдээллүүдийг сонсож, санал бодлоо хуваалцан, харилцан туршлага судаллаа.