ТҮҮХТ ОЙГ УГТСАН “АЛТАНБУЛАГ-290 ӨНГӨРСӨН- ОДОО- ИРЭЭДҮЙ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
Эх орны минь дархан хойд хилийн Алтанбулаг сум Орос-Монгол улсыг төдийгүй Ази-Европыг холбосон “Цайны зам”-ын үүд хаалга болсон 290 жилийн түүхийг хадгалж байгаа өөрийн гэсэн онцлогтой сум.

Их түүхийн алтан хоймор болсон “Наймаачин хот -Алтанбулаг сум” үүсэн байгуулагдсаны түүхт 290 жилийн ойг энэ оны 07-р сард тэмдэглэх зөвшөөрлийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 113-р тогтоолоороо баталсан. Түүхт ойн хүрээнд олон ажил арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.

Үүний нэг болох Олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр тус суманд болж байна. Энэхүү хурлын ач холбогдол Алтанбулаг сумын өнгөрсөн, одоо, ирээдүйг шинжлэх ухаанчдын судлан дүгнэснээр хэлэлцэхэд оршиж байна. Энэ бол ховор тохиох алтан боломж юм гэдгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа тэмдэглэж, хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачдад талархал илэрхийллээ.

Мөн тэрээр энэхүү эрдэм шинжилгээний хурлын үр шим Алтанбулаг сумын нийгэм эдийн засагт цаашлаад гурван улсын хамтын ажиллагааны бүх түвшинд хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа онцоллоо. 


“Алтанбулаг-290 өнгөрсөн-одоо-ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Орос, Монгол, Хятад гурван улсын эрдэмтэн судлаачид, төр нийгмийн зүтгэлтнүүд, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа болон аймаг орон нутгийн албаны хүмүүс орол