УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны 10-р сарын 02-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 4-р байрны 42 тоотод олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарав. Энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй гурван хүнд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс ял оноосон. Харин ял авсан этгээдүүд болох Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг  эрүүдэн шүүсэн гэдэг бөгөөд энэ бичлэг өнөөдөр  /2019.06.04/МҮОНТ-ээр гарлаа.

Бичлэгээс ноцтой хэсгүүдийг хүргэж байна. Насанд хүрээгүй хүн болон зүрх судасны өвчтэй хүн үзэхгүй байна уу!!!

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Б.Содномдаржаа: …2015 оны 09-р сарын 01-ны өдөр миний байсан өрөөнд Амгаланбаатарыг өөр нэг хүн амины хэрэгтэй хүнтэй оруулж ирээд хэргээ хүлээ, гянданд 30 жил сууна гэх мэтээр 6 өдрийн турш ээлжилж дарамталж байсан… Би гурван жил мессеж бичүүлж дарамтлуулсан байсан, камерт орж ирээд дээрэлхээд байсан… гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Чимгээ: Би 2015 ны 08-р сарын 31-ний өдөр баригдаад Төв аймагт хоригдсон. Хоригдоод 2-3 хоногийн дараа Амгаланбаатар миний камерын урд ирээд 24 авсан ***да, Чимгээ ***да хэргээ хүлээ гэж хашгираад байсан. Тэрнээс хойш Амгаланбаатар 09-р сарын 08-наас 09-нд шилжих шөнө унтаж байхад орж ирээд ***да минь, хэргээ хүлээ, ална шүү гэж хэлсэн. Амгаланбаатар 2 ширхэг тамхи татчихаад маргааш орой дахиж ирнэ гээд гарсан…” гэж мэдүүлж байсан.

Тэднийг ийнхүү эрүүдэн шүүсэн ч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноохдоо шүүхээс  баримт, гэрчүүдийн мэдүүлгийг харгалзан үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүх алуурчдад ял оноосон, харин алуурчид шалгагдаж байхдаа эрүү шүүлтэд орсон нь үнэн юм.