1. идэж, уухаа тааруулах (60%)

– чихэр, сахараа эрс багасгах

– гурилаа багасгах

– ус сайн ууж, спиртээ багасгах

2. дасгал, хөдөлгөөн хийх (20%)


– 7 хоногт 5-с доошгүй удаа ямар ч

хамаагүй дасгал, хөдөлгөөн хийх

(ууланд алхах, гүйх, сагс тоглох гм)

3. сэтгэл санаа (20%)

– хурдан турах гэж яарах хэрэггүй

– турах талаар байнга бодож

стрессдэх хэрэггүй, бас нойр чухал

– ингээд эдгээрийгээ зуршил болгох

Илд, бамбайнд үхсэн хүний тооноос идэж, уухаас үхсэн хүний тоо хамаагүй олон гэж нэг эмч найз маань ярьдаг. Эрүүлийг хүсье! (105 кг -> 75 кг)

Эх сурвалж: Enkhtuvshin Dashtseren