“Авьяаслаг монголчууд”, “The Voice” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч, жүжигчин Г.Анхбаяр MCS группийн Ж.Оджаргалын нагац дүү А.Дөлгөөн гэх бүсгүйтэй гэр бүл болж  хөөрхөн охины аав ээж болсон. Тэгвэл хосууд дахин бүл нэмэх гэж байгаа ажээ. Тодруулбал А.Дөлгөөн 24 долоо хоногтой хөл хүнд бөгөөд хөөрхөн охиноо эгч болгох гэж байгаа нь энэ юм. Хосуудын аз жаргалтай зургуудаас хүргэж байна.