“Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс Н.Ану олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнээс тэргүүн шагналыг нь хүртсэн сайхан бүсгүй. Миссийн титмээ загварын амжилтаараа “өнгөлж” яваа чадварлаг тэрбээр амаржиж охинтой болоод удаагүй байгаа билээ. Д.Амарсанаа гэх залуутай олон жил үерхэж, дэр нэгтгэсэн тэрбээр ихээхэн өөрчлөгдсөн гэнэ. Энэ талаараа тэрбээр “Төрөөд 2 сар өнгөрч байна даа. Энэ хооронд хорвоог төсөөлж байсан өнцөг, амьдралыг үзэх үзэл бүх л зүйл өөрчлөгдөж, өмнө нь байсан Ану, одоогийн Ану гээд хоёр өөр хүн болчих шиг болсон. Эмэгтэй хүн асар их золиос гаргаж ээж болдог. Гэхдээ бяцхан үрээ харах төдийд л бүх зүйлсийг мартаж зөвхөн тэр бяцхан зүрхний төлөө бүгдийг хийхийг хүсдэг юм байна.” хэмээх ээж болсон сэтгэггдлээ хуваалцжээ.