Төв банк болох Монголбанк өнөөдөр зарим талаараа сайн зарим талаараа муу ажиллаж байгаа. Тиймдээ ч шүүмжлэлд өртөхгүй байхыг хичээдэг нь нууц  биш.  Тиймээс хардлага төрүүлж, шударга бус санагдах үйлдлүүдийг хүргэж байна.

·         Төвбанк 1990-ээд оноос хойш 21 дэх удаагаа банк “дампууруулсан.” Үүнээс сэргийлэх боломж мэдээж хэрэг байгаагүй биш байсан.

·         “Анод”, “Хадгаламж”, “Зоос” зэрэг арилжааны банкууд  МАН-ын засаг барьж байх үед “дампуурсан” бөгөөд тэдний араас энэ жил Капитал банк үүдээ барьсан.

·         Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Н.Золжаргал шийдвэр гаргаж Улаанбаатар хотын банканд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ мөнгө нь “нохойн замаар” гэх мэдээлэл байдаг. Үүний улмаас Монголбанк 30 гаруй тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн

·         Голомт банкийг мөн 100 тэрбум төгрөгөөр “эрхлүүлсэн” түүх  Монголбанканд бий.

·         Монголбанкныхан Худалдаа хөгжлийн банкийг ч гэсэн удаа дараа эрхлүүлж, толгойг нь илсээр  ирсэн бөгөөд тэдгээр үйлдлүүдийн зарим нь өнөөдөр хууль хяналтын байгууллагад шалгагдаж, эрүүгийн хэрэг үүссэн байгаа.

Энэ бүхний цаад учир нь улс төр тэр тусмаа МАН байгаа гэх хардлагыг учир мэдэх хүмүүс хэлдэг. Үүнийг  хамгийн сүүлд үүдээ барьснаар нь Капитал банкаар жишээлье.

Капитал банкийг “алахгүйгээр” аврах боломж байгаагүй биш байсан Монголбанкныханд. Харин аврах биш алахаар шийдэж шат дараатайгаар үйл ажиллагааг хэсэг хэсгээр нь зогсоож,  тамлан зовоосон түүхтэй. Уг нь удирдлагын багийг солиод шат дараатайгаар сэргээгээд аваад явчих боломж байгаагүй биш байсан. Гэвч Монголбанкныхан Капитал банкийг дампууруулахыг шийдэж тэр нь МАН-ын засаг барихтай цаг хугацааны хувьд таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл МАН-ын дотоод хагарлын үед хэнийх нь ч талд ороогүй тул Капиталыг дампууруулж,  олон нийтийн анхаарлыг өөр тийш нь хандуулахыг зорьсон байж болзошгүй байна.

Бодит байдал дээр Монголбанкинд эрхэлж, дэмжлэг авч байгаа арилжааны банкууд нь эрсдэлтэй байгаа нь нууц биш. Хэрвээ арилжааны банкнуудаа  алаг үзэлгүй бүгдийг нь  дэмжээд явсан бол зах зээлийнхээ зарчмаар хөл дээрээ босоод ирэх байсан банк бол Капитал.

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлснээр “Шударга л байя л даа”. Үгүй бол эмзэг банкны салбар чинь  бүүр ч эгзэгтэй хэмжээнд хүрнэ шүү гэдгийг Монголбанкныханд анхааруулж байна.

Б.Мягмардорж