Бусдын нүд, чихнээс холхон байлгавал зохих зүйлс бидний хувийн амьдралд байдгийг Дорно дахины мэргэн ухаан сануулж байна. Үүнд:

1. Та өмнөө тавьж буй зорилго, төлөвлөгөөгөө бусадтай бүү хуваалц. Зорьсондоо хүрэх хүртлээ ам ангайх хэрэггүй шүү. Учир нь, ямар ч төлөвлөгөө төгс бус, түүгээр ч үл барам гаднын саад бэрхшээлд хялбар өртөх, бүр сүйрэлд хүргэж ч болох олон сул талыг агуулж байдаг.

2. Сайн үйл хийсэн тухайгаа яриад байх хэрэггүй. Буянтай сайн үйл ертөнцөд ховорхон. Иймээс үүнийг нүдний цөцгий мэтээр хайрлан хамгаалж байх хэрэгтэй. Өөрийгөө магтан дөвийлгөх аваас хийсэн сайн үйлээ баллуурдан хаях аюултай.

3. Эр зориг, тэсвэр хатуужилтай гэдгээ хэнд ч бүү мэдэгд. Бид өдөр бүр тодорхой гадаад, дотоод шалгууртай учирч байдаг. Гадаад шалгуур хэн бүхний нүдэнд ил тул хүн магтаал сайшаал хүлээдэг. Харин дотоод шалгуур далд тул хүн хичнээн бэрх зүйлийг давж гарсныг хэн ч мэдэхгүй байж болох талтай.

4. Сэтгэлээр гэгээрч чадсан тухайгаа бусдад ярих хэрэггүй. Гэгээрэл зөвхөн таных учир хэнд ч мэдэгдэх албагүй. Харин бусад хүмүүст үнэхээр хэрэг болсон цагт л та элбэрэл нигүүлслэлээ хайрлаарай.

5. Гэр бүлийн амьдрал, хэрүүл маргааны талаар бусдад бүү мэдэгд. Та гэр бүлийнхээ асуудлыг хичнээн сайн нууцална, төдийчинээ бат бэх харьцаа үүсдэг. Хэрүүл маргаан бол удаан хугацааны харьцааны явцад гарцаагүй үүсдэг сөрөг энергийг зайлуулах жирийн нэг арга гэж ойлгоорой.

6. Хэн нэгнээс сонссон муу муухай үгийг давтан ярихгүй байх хэрэгтэй. Хүн гудамжны шаварт гутлаа балчиж орхидог шиг сэтгэл санаагаа бохирдуулах үе бас байдаг. Харин гэртээ ирээд сонссон муу үгээ ярих юм бол шавартай гутлаа тайлалгүй өрөөндөө орсонтой яг адил юм.