Зарим нэг охид нээх ухаантай хүн шиг фэйсбүүкдээ ээжийнхээ тухай олон зүйл бичдэг бол зарим нэг нь ээжтэйгээ хамт зураг авахуулж түүнийг фэйсбүүкдээ тавьдаг.

Гэвч тэр зурагныхаа тайлбар дээр “хайртай шүү ээжээ” гэж эсвэл олон зүйл бичдэг. Тэгэхэд нь хүмүүс зүгээр л энэ их сайн охин гэдэг ч юм уу эсвэл ээждээ маш их хайртай гэж ойлгодог.

Харин яг үнэн байдал дээрээ хэзээ ч ийм байдаггүй хүмүүс алдхаасаа өмнө хэзээ ч ухаардаггүй ээждээ хайртай гэж бичиж нүүр номондоо тавьсан атал бодит байдал дээрээ ээжийнхээ өмнөөс хэрэлдэж, ээжийгээ гомдоодог. Ээждээ гоё үг хэллээ гээд тэр чинь хайр болохгүй ээжийхээ зургыг фэйсбүүкдээ олон гоё тайлбартай тавьлаа гээд тэр чинь хайр биш.

Өөрийгөө ч аятайхан шиг хувцаслаж чадахгүй байгаа мөнгөөрөө чамд хувцас авж өгч байхад худлаа гонгинож өөрийгөө баян айлын эсвэл гоё хувцасласан хүмүүстэй харицуулж ээждээ гомдлож байдаг.

18 жил зовоочихоод яагаад ухаарч болддогүй юм бэ. Үлдсэн мөнгөөрөө гэр орноо янзалж хоолтой хонох гэж зүтгэж байхад нь өөрөө амьдрал нь болж оччихоод олон хүний дунд чамайг зовж төрүүлж, өдий болтол өсгөсөн ээжээсээ ичдэг чи яг хэн юм бэ.

Чамаас илүү зовлон үзсэн охид зөндөө байна тэд бүгд ээжгүй, ээжтэй болохыг хүсч байгаа, ээжтэй л байвал гуйлагчин байсан ч хамаагүй ээ гэж бахархалтай хэлж чадаж байхад хөлсөө туслуулан байж олсон мөнгөөрөө аль болох гоё хувцас авчирч, аль болох амттай хоол хийж өгч байхад авчирсан хувцсыг нь шидэлж, уурлаж өгсөн хоолыг нь голж идчихээд аягаа ч олигтой угаалгүй хялалзан суучихаад хатуу үг хэлэхэд нь өдөөс нь толгойд нь орохгүй олон үг хэлчихээд гомдлож байдаг чи яаг хэн юм бэ.

Хайр гэдэг чинь аягаа угааж байхад нь ээжээ би угаая гээд инээмсэглэхийг хэлдэг юм. Хайр гэдэг чинь хөлсөө дуслуулж олсон мөнгийг нь өөрт нь зарцуулж надад мөнгө зарцуулах хэрэггүй гэхэд тэр чинь л хайр шүү дээ.

Алдаагүй байгаа дээрээ ухаар заавал хайртай гэж хэлэх хэрэггүй ээ. Сэтгэл дотроо байгаа хайраа үйлдлээрээ үзүүл. Ээж хүн төрсөн үрээсээ ямар ч хатуу үг сонссон гомддогүй юм гэхдээ сэтгэл нь өвддөг юм шүү.

Эх сурвалж: Фэйсбүүк