Бүжигчин Төөгөө болон түүний найз бүсгүй Ганзаяа нар эх орондоо ирээд удаагүй байна. Цахим орчинд өөрсдийн гэсэн орон зайг бий болгож багагүй дагагчдыг цуглуулж чадсан тэд fashion influncer хийдэг бөгөөд нэг постоо дунджаар 500 ам.доллораар үнэлдэг аж. Харин тэд эх орондоо ирмэгцээ дэлхийн 100 гаруй улсад салбартай таван одтой зочид буудал болох “Shangri-La”-д амьдарч эхэлсэн бөгөөд өөрсдийн амьдарч буй байрыг танилцуулжээ.

Тэд студио байранд орсон бөгөөд энэ нь унтлагын болон зочны, гал тогоо нь хамтдаа байрладаг байр ажээ. Тус буудлын орон сууцыг нэг сар түрээслэхэд дунджаар 10 сая орчим төгрөг байдаг. Зарим олны танил эрхмүүд тус байрыг сурталчилсныхаа хариуд үнэгүй байршдаг бол тэд өөрсдийн мөнгөөр байрлаж байгаа аж. Хоёр сар орчим тус байранд амьдрахаа мэдэгдсэн тэд тун удахгүй дэлхийг тойрох их аялалдаа гарж ч мэднэ гэнэ лээ.

Ингээд тэдний шинэхэн байраар хамтдаа аялцгаая:

https://www.youtube.com/watch?v=gymiKKiZ6iE