Нийтийн дууны ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайгаа бий болгож чадсан хөдөлмөрч бүсгүйчүүд бол Дуучин Б.Чанцалдулам, Э.Сүрэнлхам нар юм. Саяхан “Мөрөөдлийн жигүүр” мюзикль тоглолтоороо нийтийн дууны ертөнцөд шинэ өнгө төрх, хэв маягийг оруулж ирсэн Б.Чанцалдулам үзэгчдээс өндөр үнэлэлт аваад байгаа билээ. “Хайраар чамайгаа чимэлгүй яахав дээ” дуугаар нь хэдийнэ танил болсон дуучин бол Ж.Сүрэнлхам юм.

Үе тэнгийн үзэсгэлэнт, хөдөлмөрч дуучин бүсгүйчүүд бид бүхний сайн мэдэх “Алтан үеийн дуунууд”-ыг попури хэлбэрт оруулан шинэчлэн дуулж, шинэхэн клипээ өнөөдөр сонсогч, үзэгч түмэндээ хүргэлээ.  Эдгээр дуунуудыг албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй дуулж хүргэж байгаа гэдгээрээ онцлогтой ба клипийг “Хишиг” продакшны хамт олон бүтээжээ.

Ингээд та бүхэндээ Дуучин Б.Чанцалдулам, Ж.Сүрэнлхам Шинэ уран бүтээл “Алтан үеийн дуунууд”-ийг хүргэж байна.

“Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”   Үгийг П.Бадарч Аяыг Ш.Эрдэнэбат

“Туулын урсгал шөнөдөө сайхан” Үгийг Б.Явуухулан Аяыг Д.Баттөмөр

“Зүрхний хайрт”  Үгийг Д.Алхбаатар Аяыг Х.Цэвэгээ

“Дуу минь дуу минь” Үгийг Б.Явуухулан Аяыг Д.Баттөмөр

“Дассан сэтгэл” Үгийг Ц.Цэрэнчимэд Аяыг Г.Дагважамц

“Найрсаг байгаасай” Үгийг Ж.Бадраа Аяыг З.Батсүх

 

 

 

 

 

Бэлтгэсэн Б.Мөнхжаргал