Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан

С.Төмөр нь 06 дугаар сарын 19-ний өдрийн 19.00 цагийн үед тус ангийн байрлалаас оргосон.
​Тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

​Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж байна. Мөн тухайн этгээдийг олж баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгана

С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, 3 удаагийн ял шийтгэлтэй нэгэн юм байна. Тодруулбал,

• 2013 онд Эрүүгийн хуулийн 145.2-д зааснаар нэг жил 4 сар

• 2014 онд Эрүүгийн хуулийн 145.2, 153.1-д зааснаар 3 жилийн ял авч байжээ.

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл Бусдын эд хөрөнгийг хулгайлах, 153 дугаар зүйл Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх тухай зүйлчилсэн байдаг.
С.Төмөр нь Налайх дүүрэгт бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хоригдоод байхдаа ийнхүү оргосон нь зүйл анги нэмэгдэх юм. Мөн түүнийг эрэн сурвалжлахад гарсан бүх зардлыг түүгээр төлүүлэх юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.