Өчигдрөөс эхлэн цахим орчинд #Pray4Dulguun хэмээх давлагаа эрчимтэй өрнөж байгаа билээ. Монгол улсын сагсны шигшээ багт тоглодог О.Дөлгөөн хэмээх залуу 2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолтоо үзэхээр АНУ-ыг зорьсон ч элэгний дутагдалд орж комын байдалтай эмчлүүлж байгаа аж. Түүнд яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа. Түүний эмчилгээний нийт зардал ойролцоогоор 750 орчим сая төгрөг болж байгаа бөгөөд одоогоор элэг болон бөөрний ажиллагаа маш муу, цус ихээр алдсан байдалтай байна.

Хандив цуглуулж эхэлснээс хойш 150 сая орчим төгрөгийн хандив цуглараад байгаа бөгөөд АНУ-д суугаа Монголчууд түүний жуулчны визийг өөрчилж даатгалд хамруулахаар хөөцөлдөж байгаа тухай мэдээлэл байна. Хэрэв өөрчилж чадвал даатгалаас 200 орчим сая төгрөг авах боломжтой.

Мөн түүнд зориулан Монгол улсын сагсан бөмбөгийн шилдэг дөрвөн баг 2019.07.01,02-ны өдрүүдэд Спортын өв ордонд хандивын тоглолт зохион байгуулах гэж байгаа аж.

Түүний эмчилгээний зардал цаашдаа нэмэгдэж ч мэднэ. Тиймээс хандивын аяны хүрээг тэлж урлагийн тоглолт зохион байгуулах ажлыг хандив санаачлагчид эхлүүлээд байгаа бөгөөд дараах дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой.