Эрэгтэй барбиг Кен гэдэг шүү дээ. Тэгвэл амьд эрэгтэй барби буюу Кен гэгдэх 35 настай 340 гаруй гоо сайхны хагалгаанд орсон Жастин Жедлика  гурван жил хамтран амьдарсан нөхрөөсөө салсан байна. Улмаар эмэгтэй амьд барби гэгдэх 26 настай Пикси Фокстой хамтран амьдарч эхлэв. Тэдний хувьд гоо сайхны хагалгаанд донтсон болохоор туршлага солилцоод аз жаргалтай байгаа бөгөөд дахин хэд хэдэн хагалгаа хийлгэх ажээ.