Өмнөд Солонгосын хамгийн сайхан хосуудын нэг гэгддэг алдарт “Song-Song couple” салахаар болжээ. Дэлхийд “Бранжелина”, Азид “Song овогт алтан хос” хэмээн яригддаг байсан нь саяхан. Тэгвэл Сон Хие КиоСон Жүүн Ки нар гэрлэснээсээ хойш 2 жилийн дараа ийнхүү албан ёсоор салахаар болж буйгаа зарлалаа. Тэдний гэр бүлээ цуцлуулах болсон шалтгаан нь personality difference буюу хувь хүний үзэл бодол, зан чанарын ялгаа, үл тохирох байдал гэж төлөөлөгчөөрөө дамжуулан тайлбарлажээ.

Тэд 2016 онд “Нарны үр сад” кинонд хамтран тоглох үеэрээ хоёр биендээ дурлаж, улмаар 2017 оны 10 дугаар сард Солонгосыг доргиосон хурим хийж байсан юм. Гэвч 2 жилийн дараа ийнхүү 33 настай Сон Жүүн Ки нь 37 настай Сон Хие Киогоос гэрлэлтээ цуцлуулах хүсэлтээ Сөүл хотын гэр бүлийн шүүхэд гаргасан байна. Тэдний гэр бүл асуудалтай тулгарч, харилцаа нь хүндхэн байгаа тухай мэдээлэл энэ оны эхээр гарч байсан ч, төлөөлөгч нь няцааж байсан юм.

Алдарт жүжигчин Сон Хие Кио нь олон нийтийн өмнө хэд хэдэн удаа гарахдаа хуримын бөгжөө зүүгээгүй байсан нь эх сурвалжуудыг янз бүрийн таамаглал дэвшүүлэхэд хүргэж байжээ. Ямартай ч, тэдний бичиж байсан мэдээлэл үнэн болох нь батлагдаж, алдарт “Song-Song couple” гэр бүлээ цуцлуулахаар болоод байна.