УИХ-ын гишүүн Д.Муратод холбогдох хэрэг нэг хэсэг чих дэлсэж олон ч хүний анхаарлыг татаж байлаа. Түүний хохирогч гэх Б.Бахытгүл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүний зүй бус үйлдлийг дэлгэж, эцэстээ хуулийн хүрээнд асуудлаа шийдүүлэхээр болсон. Гэсэн ч тэдний маргаан одоог хүртэл дуусаагүй л байгаа бололтой.

Тэдний хоорондын маргаан гэр бүлийн хүрээнд очиж Д.Муратын хүү Б.Бахытгүлыг зодсон гэх мэдээлэл тархаж эхэллээ. Энэ тухай Б.Бахытгүл “Өчигдөр буюу 2019.06.26нд Баян-Өлгийд садар Мурат ирсэн ба аймгийн онгоцны буудалд хүү Серикийн хамт намайг олон нийтийн газарт зодож, хэл амаар доромжиллоо. Олон түмэн гэрчилнэ. Хүү нь согтуу байсан. Машинд сууж байхад өөрөө хүрч ирээд. Аавынхаа боовны асуудалд их л санаа нь зовж. Одоо миний фэйсбүүкийг хаалгахаар оролдож эхэлсэн.

Учир нь садар Муратын яриа, бичлэг, мессэж, зурагнуудыг нь би олон нийтэд цаг нь болохоор хүргэнэ гэдгээ тэд мэдэж, их айж байна!!!!Монголын ард түмэнд хандаж хэлэхэд миний амь насанд Боов Мурат болон хүү нь заналхийлж байна. Юу ч хийхээс буцахгүй байна. Тиймээс энэ ичгүүргүй , хүний мөсгүй Боов Мурат, хүү нь Серик мэтийн хүмүүжилгүй ийм юмнууд над шиг олон олон ганц бие эмэгтэйг доромжилж, амь насанд нь заналхийлж явсаар байх уу????Ийм гаж донтонг төрд байлгах нь эмгэнэл юм даа” хэмээсэн байна. Ийнхүү тэдний дуулиан дахин дэгдэж эхэллээ. Б.Бахытгүлд байгаа Д.Муратын зураг, бичлэг зэрэг тийм ч амархан үгүй болчихгүй. Асуудлаа хуулийн дагуу шийдсэн ч нэр хүнд нь дахин сэргэхэд тун хэцүү болсон учир тун болгоомжтой, бодолтой л байх хэрэгтэй болох нь дээ.