Монголын хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшнаас хамгийн олон хос төрсөн гэж хэлж болно. Тэдэн дундаас хамгийн дуулиантай бөгөөд хамгийн алдартай хосууд бол Т.Бархүү, И.Одончимэг нар. Үргэлжид нэгнээ дэмжин урамшуулж хэн хэнийхээ бахархал байж чаддаг хосууд энэ удаагийн “Яг түүн шиг” шоуг амжилттай дуусгаж байна.

Энэ удаагийн дугаарт шилдгийн шилдэг оролцогчид оролцож байгаагаараа онцлог. Үүн дундаас онцгойрон гарч ирнэ гэдэг ч амаргүй даваа аж. Т.Бархүүгийн хувьд тус шоунд нэг удаа ялагч болсон бөгөөд тал бүрийн авьяасаа дэлгэн байгаа нөхөртөө И.Одончимэг “Гайхалтай байсаан. Өөр юу ч хэлэх вэ дээ. Ийм жүжигчин Монголд байдаг гэж бодохоор бахархдаг!” хэмээн ташуур өгөөдхөв.

Тус шоуны үзэгч болон шүүгч, оролцогчдын санал бодол ихээхэн зөрөөтэй байгаа нь тус шоуг хэр өрсөлдөөнтэй болж байгааг харуулдаг. Харин зарим үзэгч Т.Бархүүгийн оноог дарж байна хэмээн гомдол мэдүүлэх болсон ч тэрбээр үүнд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа бололтой. Ямартаа ч өөрийн авьяас чадварыг энэ нэвтрүүлгийн үеэр харамгүй харуулж, фенүүдийнхээ тоог нэмсэн түүний дараагийн уран бүтээл юу байх бол хэмээх хүлээлт үзэгчдийн дунд үүсэж эхлээд байгаа ажээ.