Эгчтэй хүн ийм сайхан

Би энэ хоёрын насан дээрээ эгчээ үхтлээ айдаг байсан юм. Өдөр хичээлээсээ тарж орж ирчхээд цүнхээ үүрсэн чигээрээ бүхлээрээ орон дээрээ унтаад өгнө. Тэгээд нэг 20/30 минут унтаж байхад ардаас эгч хичээлээ тарж гэртээ ирээд хонх дарна. Тэгэхээр нь үсэрч босоод эгчдээ хаалга тайлж өгөхөөр эгч маань орж ирээд гэрээ цэвэрлэсэн үү гэж асуухаар нь дөнгөж сая орж ирж байна гээд эгчтэйгээ хамт гэрээ цэвэрлэдэг байсан юм. Тэгэхэд манай гэрт ах маань байж л байдаг байсан боловч ахад тэр гэрийг хэн цэвэрлэнэ үү байна уу огт падлийгүй зүйл байсан юм.

Надад нэг ийм мэссэж ирсэн юм

Манай хүү одоо 20 нас хүрч байгаа юм. Уг нь багадаа их хөөрхөн хүү байсан боловч яагаад ч юм маш их эвдэрч. Ээжийгээ ингэж их зовоож байгаа хүн эхнэр авахаараа яах юм болдоо гээд миний санаа маш их санаа зовдог боллоо. Өнөөдөр тэгээд би гэрээсээ хөөгөөд явуучихлаа хүүгээ. Би одоо яасан нь дээр вэ? Багаас нь юу ч хийлгэлгүй хоол ундыг нь аягалж өгч, оймс бандаашийн хүртэл ялгаж бүгдийн бэлдэж өгсний буруугаа одоо л үзэж байх шиг байна даа. Би уг нь нөхрөөсөө эмээдэг байсан бол одоо хүүгээсээ маш их эмээж байна. Эрэгтэй хүнийг алган дээрээ бөмбөрүүлж өсгөдөггүйг одоо нэг өөрийнхөө амьдралаас ойлгож авч байна даа гэсэн мэссэж ирсэн юм

Манай эхнэрийн дүү гурван хүүтэй. Зундаа бид нэг зуслан дээр зуншдаг юм. Тэгээд манай Ноомкоод манай гурван хүүг миний Ноомкоо том эгч юм чинь сайн загнаад юм хум хийлгээрэй. Үгэнд чинь орохгүй бол сайн зодсон ч болно. Манай гурвыг бол зодож байхдаа л гэмгүй. Азтай хүү эгчтэй зодуулж өсдөг юм гээд манай Ноомкоогоос гуйгаад байдаг юм

Үнэхээр үнэн үг л дээ эгчийн хатуу гар эмэгтэй хүнийг ойлгодог уян зөөлөн эр хүн болох хүмүүжлийг дүүдээ маш сайн өгдөг юм даа

Гол нь эгч дүүгээ сургаж байхад эцэг эх хууль мэт чимээгүй л эгчийн чинь зөвөө л гээд хараад сууж байх ёстой байдаг юм. Тэгэхээр тэр хүүхэд за эгчийн арга эвийг олж аятайхан байхгүй бол алуулах юм байна гээд ухаан санаанд нь ургаад суучихдаг

Жоохон охин эрэгтэй дүүгээ зодоод зодоод үсрээд л нуруун дээр нь цохино аймаар байлаа гэхэд алгадна.
Эгч минь намайг гэр орноо цэвэрлээгүй байвал ингэж л хүмүүжүүлж арга хэмжээ авдаг байсан юм

Эхнэрийнхээ сэтгэл дотор сэлээд гараад ирсэн мэт мэддэг мөрөөдлийн нөхөр Мөнхөө ингэж л бий болсон юм

Эгчдээ тэгээд л чимээгүй зодуулаад байдаг байсан болохоор эгч маань дүүдээ амь шигээ хайртай байдаг байлаа
Ах нар намайг зодоход эгч миний дээр гарч хэвтээд миний дүүг битгий зодоочээ гээд уйлчихдаг байсан юм

Тэгэхээр би ах нараасаа илүү эгчтэй илүү их хайртай байлаа. Ах нар надтай бараг юм ярьдаггүй байсан бол эгч маань энэ хорвоогийн юм бүхний талаар, найз нөхдийн сайн муугийн талаар өргөн сэдвээр үргэлж ярилцдаг байсан болохоор би одоо эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүнтэй амархан ойлголцож сурсан юм.
Тийм болохоор Энхээтэйгээ танилцаад удаагүй хүүхэдтэй болж улмаар амьдарлаа бодож архи дарс ууж зугаа цэнгэл хөөцөлддөг найзуудаасаа амархан холдсон юм

Манай найзууд дунд эгчтэй найзууд зөндөө байсан л даа. Харин тэр дундаас эгчдээ зодуулдаг нь ганц би л байсан юм.

Эр өсөж эсгий сунаад архи дарс амсаад ирэхээр эгч нь согтуу дүүгээсээ эмээж эхэлж байсан бол. Миний эгч намайг согтуу байхыг нэг ч удаа хараагүй нөгөө л эгчдээ зодуулдаг Мөнхөө л хэвээрээ байсаар байгаад эхнэр хүүхэдтэй болохыг нь харсан даа

Тиймээ би Энкээтээгээ уулзахаас өмнө эгчдээ ухаангүй хайртай байсан юм

Эмэгтэй хүнийг ойлгохгүй бол энэ хорвоо их төвөгтэй болдог гэдгийг би одоо энэ их гэр бүл салалт хариуцлагагүй аав, өнчин хүүхдүүдийг хараад эрхбиш ойлгож байгаа

Эмэгтэй хүнийг ойлгож чадахгүй л бол хичнээн их цэрэгт яваад, хичнээн их дээд сургууль төгсөөд хэрэг нь нэг их эр хүнд гарахгүй байх шиг санагдаад байдаг юм

Монгол хүүг хүмүүжүүлэх хамгийн зөв арга бол хамгийн анхны хүүхэддээ гэр орноо цэнбийтэл яаж цэвэрлэхийг маш сайн заагаад өгчих хэрэгтэй юм. Тэгээд тэр анхны хүүхэд хүү ч бай охин ч бай дүү нартаа үргэлжлүүлэн заагаад явчих учраас эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлэх ажлаас хамаагүй хөнгөвчилж өгөх арга юм даа

Тэгэхээр миний Ноомгоогийн гар эгчийнхээ хөвгүүдийг эмэгтэй хүнийг ойлгодог хүн болж хүмүүжүүлэхэд их хэрэг болоосой гэж бодож байна

Аавын гар, ахын гарыг бодвол ээжийн гар, эгчийн гар хамаагүй уян зөөлөн эргээд бодоход гар биш хайр байдаг юм шүү залуусаа