Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт энэ долоо хоногт нийт 1105 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 864 дуудлага, мэдээллийг хүлээн авчээ. Осол хэргийн улмаас нийслэлд 34 хүн гэмтэж, хоёр хүн амиа алдсан бол орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна.

НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ДУРДВАЛ:

-Увс аймгийн Өлгий сумын хоёрдугаар баг Татвар гэх газар шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл энэ сарын 24-ны өдөр онхолдож, жолооч 37настай, эрэгтэй Э амиа алджээ.

-Булган аймгийн Дашинчилэн сум хоёрдугаар баг Баян-Улааны Энгэр гэх газар / шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 16настай, эрэгтэй Д нь энэ сарын 24-ны өдөр амиа алдсан.

-Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар хороо Дэнжийн 1000-н зам, Нарантуул-2 автобусны буудлын замд “Hyundai Aerocity маркийн автобусны жолооч Х, явган зорчигч 46 настай, эмэгтэй О-г мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч О нь ГССҮТ-д хүргэгдэж очоод нас баржээ.

-Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хоёрдугаар багийн Дашаа гэх газар асфальтан замд амины Toyota Kluger маркийн автомашин онхолдож, жолооч 47настай, эмэгтэй Э, зорчигч 41настай, эмэгтэй Ц нарын хоёр хүн нас энэ сарын 26-ны өдөр нас барсан.

-Налайх дүүргийн зургадугаар хороо Мэлхий хад руу салдаг уулзвараас баруун тийш 100 метр асфальтан замд Тоёота приус маркийн автомашин онхолдож, жолооч 22 настай, эрэгтэй Б энэ сарын 27-ны өдөр нас барсан.

Мөн энэ долоо хоногт алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн 40 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.