“Херо” энтертайнментийн захирал Б.Баатарын экс эхнэр Ч.Ундрал дахин гэр бүл зохиож бяцхан охины ээж болоод байгаа билээ. Саяхан төрсөн ч сайхан хэвээр байгаа тэрбээр экс нөхрийнхөө уулздаг байсан эмэгтэйг өнөөг хэр нь уучилж чадаагүй л яваа бололтой.

П.Анужингийн хувьд “Мацагтан Монгол” хэмээх фэйсбүүк групптэй. Түүндээ эрүүл, зөв хооллолт, мацаг барихын ач тусын талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг. Мацаг барьсны ачаар үхэлээс мултарсан тухайгаа дурдаж байсан удаатай түүнийг багагүй хүн дагадаг бол мацаг барихын тухайд Ч.Ундрал тэс өөр үзэл бодолтой явдаг байна.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа веган хоол хэрэглэхгүй байх зөвлөмж оруулан “Зүгээр л орой хүнд хоол идэхгүй, дасгал хийхэд л болно. Хамаагүй мацаг барих, цагаан, ногоон хоол бол эвгүй ш д” хэмээн экс нөхрийнхөө экс найз бүсгүйг бяцхан өдөөн хатгаад амжжээ.

Тэдний хувьд өдгөө тус тусын амьдралтай болсон. Харин Б.Баатар нэгэн ярилцлагадаа эдгээр бүсгүйчүүдэд хайртай хэвээр гэдгээ мэдэгдсэн байдаг бөгөөд үргэлж сайныг ерөөж явдаг гэнэ лээ.