Айл бүрийн хөргөгчинд байдаг, үнэ хямд, олдоц сайтай энэхүү хүнсний ногоогоор бид хүссэн хоолоо амталж, өдөр тутамдаа идэж хэрэглэдэг шүү дээ.

Гэвч бид сонгины өөр нэгэн гайхалтай ашиг тусыг мэдэхгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Сонгино нь бидний дархлааны системийг сайжруулж, хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтийг дэмжихэд чухал нөлөө үзүүлдэг байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Сонгино ямар тустай вэ?

Сонгино нь хүхрээр баялаг бөгөөд зарим нөхцөлд антибиотикийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Мөн ямарваа бохирдол, нянгийн халдварыг зогсоох ариутгах үйлчилгээтэй юм. Түүгээр ч зогсохгүй сонгинод агуулагдах антиоксидант чанарууд нь биеийн дархлаа болон, чөлөөт радикалыг идэвхжүүлэхэд тусалдаг байна.

Сонгины шүүсээр уламжлалт эмчилгээнд, амьсгалын замын цочмог өвчин, чихрийн шижин, цусан дахь холестрины түвшинг бууруулах, артрит, зүрх судасны өвчин зэргийг хэдэн мянган жилийн турш эмчилсээр иржээ.

1. Цээжний цэрийг ховхлох

Кокосын тос болон сонгины тусламжтай, цээжнээс цэрийг ховхолж эмчилдэг байна. Цээж, хөхөн тус газраа нарийн хэрчсэн сонгиноос тавьж, алчуураар сайтар боох хэрэгтэй. Дараа нь цамцаа өмсөж дулаан байх ёстой. Үүний дараа цээжиндээ кокосын тосноос жигд нимгэн түрхээрэй. Гэвч оройн цагаар хэрэгжүүлэх нь шөнө цэрийг ховхолж, тавгүй байдал үүснэ.

2. Нярай хүүхдийн гэдэс базлахыг зогсоох

Нярай хүүхдийн гэдэс базалж, зовиурлан уйлах үед жижиг хэмжээтэй, ааг ихтэй сонгиныг сонгон авч, жижиглэн хэрчээд усанд буцалгана. Дараа нь сонгиноо шүүж аваад, хөргөх хэрэгтэй. Бэлдсэн уусмалаа цайны халбагаар цаг тутам, хүүхдийн зовиур арилтал өгнө.

3. Чихээр хатгуулах, өвдөхийг эмчлэх

Чихээр хатгуулж, өвдсөн үед сонгино хэрчиж, түүнийгээ даавуун алчууранд хийгээд бооно. Үүгээр өвдсөн талын чихэн дээрээ жин тавиарай. Ингэхдээ хоёр алчууранд боож, ээлжлэн тавибал үр дүнгээ хурдан өгөх болно.

4. Ханиадыг эмчилнэ

Том хэмжээтэй сонгиноос сонгон авч, хальсыг нь арилгаад жижиг хэмжээтэй хэрчинэ. Хэрчсэн сонгиноо таглаатай шилэн саванд хийж, дээр нь 1 цайны халбага бор сахар цацаж, модон халбагаар сайтар тарааж, шүүсийг нь гартал нухна. Ингээд цаг орчим байлгасны дараа сонгины шүүснээс цайны халбагаар өдөрт 2-3 удаа ууж хэрэглээрэй.

5. Бөөлжилтийг зогсооно

Том хэмжээтэй сонгиныг холигчинд хийж, шүүсийг нь гаргана. Үүнийгээ гаатай цайтай хослуулан 5 минутын зайтай уух хэрэгтэй. Сонгины шүүснээс 2 цайны халбагыг ууж, 5 хүртэл минут болсны дараа гаатай цай уух хэрэгтэй. Энэ мэтээр үргэлжлүүлж, шинж тэмдэг арилтал давтаж уугаарай.

6. Бусад ашигт чанар

Сонгины шүүсээр үсэндээ иллэг хийвэл, ургалт түргэсч, уналт багасна.
Буцалгасан сонгины шүүсийг шүршигчинд хийж, ургамал руу цацвал, хортон шавжыг үргээдэг.
Мөн зэвэрсэн сав суулгыг сонгины зүсмэлээр зүлгэхэд өнгө нь сэргэдэг.
Нүүрэндээ сонгины шүүсийг түрхвэл, сэвх нөсөө толбо бүдгэрч, арилна.
Уугуул Америкчууд сонгины шүүсээр бүхий л төрлийн ханиад, уушгины бронкит, амьсгалын замын өвчнүүдийг эмчилдэг