“Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн ойролцоо амиа алдсан байдалтай олдсон билээ. Түүний хэрэг өнөөг хүртэл бүрэн гүйцэд шийдэгдээгүй байгаа бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн түүний найзын өргөдлийг олон нийтэд ид болгожээ.

Тус өргөдөлд “………….овогтой ……….. миний бие ……………………………………… тоотод амьдардаг. Чамин-Эрдэнэ миний хамгийн дотнын найз. Найзыг маань 16 настай байхад нь Ю. Нэмэхбаяр гэгч залуу эхнэрээсээ салсан гэдгээ нуун дарагдуулж, өөртөө татсан. Танилцсанаас хойш 6 жил болж байна. Энэ хугацаанд найзыг маань жирэмсэн болгосон. Нэмэхбаяр гэдсэн дэх үрээ бойжиж байхад нь Чамин-Эрдэнэ найзыг маань зодож хүүхдээ зулбуулсан.

Найз маань энэ тухай гадуур надтай уулзаад, миний залуу насны амьдралыг энэ залуу үгүй хийсэн, надад гомдолтой хэцүү байна гэж хэлж байсан. Өндгөн эс дамжуулдаг хоолойн 1 нь тасарсан, миний бие муу байна, дахиад хүүхэдтэй болохгүй бол яана аа гээд уйлж байсан. Ю.Нэмэхбаяр гэгч нь хамт амьдарч байх хугацаандаа миний найзад зөндөө гар хүрдэг байсан. миний найзыг болон үеэл дүүг нь ээждээ хэлэх юм бол хохь чинь шүү гэж дарамталдаг байсан Миний найз даруу төлөв, шударга, муу зуршилгүй охин байсан. Миний найз энэ залуутай амьдарч байх хугацаанд тууштай, үнэнч байсан. Гэвч энэ залуу миний найзын амьдралаар тоглоод ханахгүй, гэдсэнд бойжиж байсан нялх үрээ алаад зогсохгүй, би эрхтэнд нь хүнд гэмтэл учруулсан. Үүний улмаас дахин жирэмслэх боломжгүй болгосон. Миний найзын хайран залуу нас, амьдралаар нь тоглосон. Тийм учраас би найзынхаа өмнөөс надад ярьсан болгоныг нь үнэнээр бичиж байна. Би найзынхаа өмнөөс маш их гомдолтой байна. Ю.Нэмэхбаяр нь харахад дуугүй томоотой мөртлөө ааш авир нь их догшин, ууртай. Миний бичсэн бүхэн 100% үнэн зөв. Баталгаажуулж зурагтай хавсаргав. Энэ зургийг хэзээ нэг өдөр хэрэг болно, хадгалж байгаарай гэж надад хэлж байсан. Миний найзын биеийн байдал муу байсан, амны дотор талд, доод уруулдаа оёдол тавиулсан байсан. Учрыг асуухад Нэмэхбаяр цохисны улмаас оёдол тавиулсан Миний найзад удаа дараа гар хүрсэн.

Өргөдөл гаргасан : ……………………………………

]

 

2018.11.15″ хэмээсэн байна. Ингээд дээрх өргөдөлд хавсаргасан зураг болон талийгаачийн хамгийн сүүлийн лифтний бичлэгийг хүргэж байна.