худалдан авчээ.

Үүний 412 кг-ыг Дархан-Уул, 268 кг-ийг Баянхонгор аймаг дахь Монголбанкны нэгж худалдан авсан байна.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нөөцөлсөн алтны нийт хэмжээ 14.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Сүүлийн 5 жилд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ жил бүр 2-3 тонноор өсч байсан ийнхүү буурсан байна.

Иргэд аж ахуйн нэгжүүдийн тушаасан алтны хэмжээ багасахад энэ оны хоёрдугаар сараас татварын хэмжээг өсгөн 2.5 хувиас 10-т хүргэсэнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.