1. Эхэндээ чи бүгдийн хайрыг, татаж анхаарлын төвд байна.

2. Гэхдээ нэг л мэдэхэд дүүтэй болж, чиний амьдралын “статус” айлын ТОМ болох нь тэр дээ.

3. Үүнээс хойш…найзуудтай гарах гэтэл, ээж “Дүүгээ аваад гар” гэх үед:

4. Өдөржин гэрийн хамаг ажлаа хийдэг ч ганц удаа өнжихөд залхуугаараа дуудуулах нь энүүхэнд.

5. Дүүгээ салхилуулаад явахад хүмүүс хар залуугаараа хүүхэд гаргасан аятай харц чулуудана.

6. Дүүгээрээ ганц удаа аяга таваг угаалгахаар үлдээхэд:

7. Дүүгийн чинь хэлдэг үг бол: Чиний юм бол миний юм. Миний юм бол миний л юм.

8. Тоглож байгаад дүүгээ санамсаргүй цохиход ямаа шиг чарлаад л эхэлнэ. Аргадахын тулд эгч хүний нарийн ухаан хэрэгтэй.

9. Дүүтэйгээ хоёулаа сууж байсан ч аав ээжүүд зөвхөн чамайг л гар хөлийнхөө үзүүрт зарна. Энэ бол бичигдээгүй хууль. Учир нь чи айлын том нь шүү дээ.

10. Гэр цэвэрлэхгүй болохоор “Өдий том болчихоод залхуурлаа л” гэнэ. Найзуудтайгаа гарахад “Өдий багаасаа дэмий тэнэлээ” гэнэ. Ер нь өдий “дундаасаа” ийм үг сонсоод л суух ёстой гэж үү

11. Хэн буруутай нь хамаагүй. Айлын том учраас хамаг буруу чиний толгой дээр л бууна.

12. Гэхдээ л уучлаарай. Бүх зүйл чиний буруу.

13. Хаана ч явсан дүүгээ үргэлж дагуулах “үүрэгтэй”. Заримдаа миний хүүхэд билүү гэж бодогдох үе бий.

14. Дүү нартаа итгэх бэрх шүү. Нууц задлахдаа хамгийн гаргуун. Эсвэл чи дүүгийнхээ “барьцаанд” орох аюултай тулгарна.

15. Гэхдээ дүү чинь томрох тусам чиний “эрх мэдэл” буцаад сэргэнэ гэж мэд.

16. Ашгүй дүү чинь гарын ая даах насанд хүрэх үед:

17. Дүүтэйгээ ноцолдож байхад гэрийнхэн чинь орж ирэхэд:

18. Хичээлийн дараа найзууд чинь тоглохоор явж байхад чамайг гэрт чинь уул овоо шиг их ажил хүлээж байгаа.

19. Энэ бүхний эцэст айлын том хүүхдүүд дүү нарынхаа ар дахь “асаалттай танк” л гэсэн үг. Чи тэднийг ямар ч үед хайрлана, хамгаална.

Зургийг “БТХХЯ” группээс авав.

20. Бас үргэлж тэдэнд зааж сургах, хамгаалах нэгэн гэдгээрээ бахархдаг.