Аливаа сүсэг бишрэл туйлширалд хүрэхээрээ балаг дагуулдагийн тод жишээг овоо уулан дээр өргөсөн хог хаягдал, модон дээр өлгөсөн олон дотуур хувцас харуулна. Эцэг өвгөдийн эрт үеэс захиж ирсэн сургааль, байгаль дэлхийгээ хайрлах ухаан өнөөдөр “сэхээнд” орж, хүмүүсийн хандлага солиорлын түвшиндээ хүрчээ.

Үр хүүхэд хүссэн зарим нь боовон хөшөөнд мөргөж, суусан зургаа фэйсбүүктээ нийтлэх нь энүүхэнд байв. Энэ бол зөвхөн солиорлын түвшиндээ явж байсан гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр энэ байдал галзуурлын шатанд хүрч овоо уул, модон дээр левчикээ өлгөх болжээ. Хүний буруутай ийм үйл ажиллагаанаас болж байгаль экологи, зэрлэг амьтдад асар их аюул нүүрлэдэг.

Монгол хүмүүс мухар сүсэгт үнэмшиж толгойгоо эргүүлүүлж өмнөх амьдралаа үгүйсгэх үү эсвэл боловсролд итгэл үнэмшилээ өгч амьдралынхаа эх үндэс болгох уу?